Тавь шахсан Памела Андерсон Францын шигшээгийн хөлбөмбөгчинтэй үерхэх болжээ

 

Б.Хишигбат

49 настай кино од Памела Андерсон Францын шигшээ болон “Севилья” багийн 31 настай хамгаалагч Адил Рамитэй жиг ургуулсан гэдэг дээр Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эргэлзэхгүй байна. Хоёр хоногийн өмнө тус хос Францын Ницц хотын нэртэй зоогийн газар хамт хооллосныг, ер нь сүүлийн үед байнга хамт байх болсныг папарацци нар баттай тогтоосон гэнэ.

Гэтэл алдарт жүжигчин эмэгтэй Их Британи дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож буй “WikiLeaks”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг гурван жилийн турш байнга эргэж, тус хос олон нийтээс дотно харилцаатай гэдгээ нуухгүй байсан цаг саяхан. Шар хэвлэлийнхний шуугиж буйгаар Памела Андерсон Жулиан Ассанжаас хэдийнэ уйдаж, Марокко гаралтай Францын хөлбөмбөгчинд сэтгэл алдран нууцаар болзоод удаж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn

SHARE