“Swarovski”-ийн өв залгамжлагч бүсгүй хуримандаа сая долларын даашинзаар гоёжээ

 

Б.Хишигбат

Үнэт эдлэлийн алдарт “Swarovski” брэндийн өв залгамжлагч 23 настай Викториа Сваровски үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Вернер Мюрцтэй долоон жил үерхсэний эцэст нижгэр хурим хийжээ. Викториа Сваровскийн нэг сая ам.долларын үнэтэй хуримын даашинзыг Бейонсе, Женнифер Лопес, Рианна, Леди Гага нарыг гоёдог хувцасны нэрт дизайнер Майкл Синко урлажээ. 500 мянган болор талстаас бүтсэн гоёмсог хуримын даашинз 46 кг жинтэй дахин давтагдашгүй жинхэнэ урлагийн бүтээл болсон гэнэ.

Италийн Триест хотноо гурван хоногийн турш үргэлжилсэн хуриманд  250 гаруй хүн уригдан оролцжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE