Жорж Клуни, Рэнди Гербер нар “Casamigos” брэндээ тэрбум доллараар худалджээ

 

Б.Хишигбат

Холливудын 56 настай од Жорж Клуни ажил төрлийн хамтрагч хоёр найзынхаа хамт согтууруулах ундааны “Casamigos” брэндээ нэг тэрбум ам.доллараар худалдан огцом баяжжээ. Жорж Клуни текила архины “Casamigos” брэндийг ердөө дөрвөн жилийн өмнө алдарт загвар өмсөгч Синди Кроуфордын нөхөр Рэнди Гербер, бизнесмен Майк Мелдман нарын хамт үүсгэн байгуулсан аж. Тэрээр, “Дөрвөн жилийн өмнө бид гурваас  “Casamigos” нэг тэрбумын үнэлгээтэй компани болж чадах уу гэж асуусан бол нэгэн дуугаар үгүй л гэж хариулах байлаа. Гэвч бид бизнестээ итгэн нэлээд хүчин чармайлт гаргаснаар амжилттай брэнд болгож чадсан юм” гэжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE