Ц.Элбэгдорж: Манай Ариунбаатар ч уйлуулж байна дөө

 

Б.Гарьд

BBC агентлагийн дэлхийн дуучныг тодруулах “Cardiff singer of the world” уралдаанд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар түрүүлсэн. Сонгуулийн хар мэдээллүүдийн хажуугаар сэтгэл сэргэм, бахархам мэдээ энэ байлаа. Монгол хүн бүрийг огшуулсан агуу Б.Шаравын “…Ямар уудам юм бэ

Монголын тал нутаг

Яасан уужуу юм бэ

Монгол хүний сэтгэл”-ийг Г.Ариунбаатар маань дэлхийн тайзан дээр дууллаа.

Г.Ариунбаатараар бахархсан монголчуудынхаа “цуваа”-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч нэгдэв. Тэрээр цахим хуудастаа “….Манай Ариунбаатар ч уйлуулж байна дөө. Чингис хаан одонт маань Cardiff-ын тайзыг эзэгнэж явна. Дэлхийн ялагч Монголын хүүдээ баяр хүргэж, цааш цаашдынх нь ялалтын замд нь сүү өргөж, бахархаж сууя даа” гэж бичжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE