Баянзүрхийн сонгууль дахин будлиантах уу?

 

З.БОЛД

1. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДСАН НЬ

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд 2016 оны наймдугаар сарын 13-нд Дүүргүүдийн Сонгуулийнхороодыг байгуулах тухай 01 тоот тогтоол гаргав. Үүгээр Баянзүрх дүүргийн сонгуулийн хороог есөн хүнтэйбайгуулжээ. Дүүргийн Сонгуулийн хорооны даргаар Нийслэлийн 53 дугаар сургуулийн захирал О.Бат-Өлзийг, Нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаЧ.Мэндсайханыг, гишүүдээр нь дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаЦ.Наранчимэг, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Батцэцэг, Сүхбаатар дүүргийн Татварынхэлтсийн байцаагч Э.Энх-Очир, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн П.Эрхэмбаяр, НМХГ-ын Улсынахлах байцаагч Н.Шинэ-Оргил, НМХГ-ын Улсын ахлах  байцаагч Д.Цэнд-Очир нарыг томилжээ. Ингээд ажиллажэхэлсэн байна.

 

2. МАН-ЫНХАН ИНГЭЖ СОНГУУЛЬДДАГ

Сонгуулийн санал хураалт товлосноороо 2016 оны аравдугаар сарын 19, 23-нд боллоо. Энэ сонгуулиар МАН-ынхан ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэжээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийг уландаа гишгэсэнявдал Баянзүрх дүүрэгт л болсон байна.

Ингэж дураараа авирласан зарим жишээг дурдъя. МАН-аас IV тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаатар, Г.Батмөнх нарынухуулагч нар нь 4-р хорооны нутаг дэвсгэрт 2016 оны аравдугаар сарын 23-ны өдөр айлуудын хаалгыг тогшиж “…МАН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөөрэй, саналаа хэрвээ өгвөл 10.000 төгрөг өгнө” гэж улайм цайм хэлж, саналхудалдан авч явжээ.Мөн IV хороонд байрлаж байсан санал авах байрны хажууд хоёр эмэгтэй “…Санал өгсөнбаримт, бүртгэлийн баримтаа өгчих нэг ширхгийг нь 10.000 төгрөгөөр худалдаж авна” гээд хоёр ширхэг баримтыг 20. 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг.

Мөн МАН-аас 5-р тойрогт нэр дэвшигч И.Отгонбаяр, М.Бямбадорж, Б.Амарбаясгалан нарын ухуулагч Шүрээ нь 19,23-ны өдрүүдэд БЗД-ийн 5-р хорооны “Шавь” цогцолборт байрлах санал авах байрны гадаа санал өгөхөөрирсэн иргэдийг тосч уулзаж, МАН-ын нэр дэвшигч нарт саналаа өгөхийг ятгаж, сурталчилгаа хийж байв. Тэд “…МАН-ын нэр дэвшигч нарт саналаа өг гараад ирэхэд чинь 10 000 төгрөг өгье” гэсэн.Энэ талаарх бичлэг нь мөнбайдаг.

МАН-аас 7-р тойрогт нэр дэвшигч Э.Ганчимэгийн ухуулагч болох 116-р байрны 56 тоотод оршин суугч Одгэрэлдүүэмэгтэйнхээ хамт/ дүү нь ЕБС-ийн 12-р ангийн сурагч/ нь Баянзүрх дүүргийн 7-р хорооны 15-р хорооллын 115-рбайранд аравдугаар сарын 22-нд оройны 21:30 минутын орчимд сонгогчдын нэрсийн жагсаалтыг барьчихсан, иргэдээс санал өгсөн эсэхийг нь тодруулан явж, МАН-аас нэр дэвшигчдэд санал өгөхийг уриалж, ухуулгасурталчилгаа хийж явжээ. Энэ асуудлыг БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн ахмад Энхсайхан шалгасан. Тэднээс “…Нэрсийн жагсаалтыг хаанаас авсан бэ” гэж асуухад “…Борко гэж найзаасаа авсан, Борко бид хоёр 33-рсургуулийг хамт төгссөн, Ганчимэг бас 33-р сургуулийгтөгссөн. Бид сайн дураараа Э.Ганчимэгт тусалж байгаа” гэдгээ хэлсэн байдаг.

МАН-аас 9-р тойрогт нэр дэвшигч Б.Галцог, Д.Өлзийдэмбэрэл нарын ухуулагч нар иргэдээс сонгуулиа өгсөнбаримт /бүртгэлийн хуудас/-ыг худалдаж авч байгаабичлэг бас бий ажээ.МАН-аас 12-р тойрогт нэр дэвшигчБ.Отгонболд, Түмэнжаргал нарын ухуулагч нь19-ний өдөр 12-р хорооны “Жанжин” клубийн урд талд байрлахдэлгүүрийн цайны газарт иргэдээс бүртгэлийн хуудас, баримтыг худалдаж авч байсан нь тус дэлгүүрийн камерынбичлэгт бичигдсэн байна. Тэд 12-р хорооны иргэдэд 20-30 мянган төгрөг бэлнээр тараасан. Үүнээс гадна 23-ныөдөр “…МАН-ын нэр дэвшигчдийг  дэмжээрэй” гээд иргэдэд нүүрс тараасан байна.

МАН-аас 13-р тойрогт нэр дэвшигч Ч.Цэвэгмид нь сонгуулийн санал авах өдөр 13-р хорооны 7, 8-р гудамжиндөөрийн биеэр иргэдтэй уулзаж, сонгуульд дэмжихийг хүссэн. Мөн сонгуулийн өдөр сонгогчдыг машинаар зөөжсанал өгөх байранд хүргэсэн байдаг ажээ.

МАН-аас 18-р тойрогт нэр дэвшигч Д.Балдоржийн ухуулагч Ану гэх охин 84 дүгээр сургууль дээр байрлах Саналөгөх 1810 дугаар байрны гадаа сонгогчдоос бүртгэлийн хуудсыг нь авах санал тавьж байгаа бичлэг үлдсэн байна. Түүнчлэн 18-р хорооны 22а байрны 216 тоотод оршин суудаг н.Ширбазар, 22а байрны 188 тоотын Баяраа нарыггэрээс нь 0290 УБЦ дугаартай автомашинаар зөөн авчирч саналыг нь өгүүлжээ. МАН-аас 16-р тойрогт нэр дэвшигчТ.Мөнх-Эрдэнэ, П.Төмөрхуяг нарын ухуулагч Басанжав нь 22-ны өдөр БЗД-ийн 16-р хорооны 16-р хороолол “Саруул тэнгэр” хотхоны 45 байрны айлуудаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг барьж ухуулга сурталчилгаахийсэн байдаг. Тэд МАН-ын хоёр нэр дэвшигчдийг сурталчилж, “…Хэрвээ дэмжихгүй гэж бодож байгаа бол саналынхуудсаа бөглөхгүйгээр хийгээрэй” гэж сонгогчийг ятгаж байгаа нь мөн л бичлэгт үлджээ.

Нэр дэвшигч Мөнх-Эрдэнэ нь сонгогч залуу гэр бүл рүү 22-ны өдөр утасдаж “…Өөрийн “Агор” ХХК дээр байрлахфитнесс клубт гурван сар үнэгүй явуулна” гэж амлан сонгуулиа өгөхийг уриалсан байна.

 

3. ИЙМ ДЭЭРЭЭ ТУЛСАН

2016.10:17. Үдшийн 22:00 цаг.“Ардчиллаа аваръя” нэртэй. 2016 оны 10 сар, тусгай дугааргэсэн тэргүүтэй дөрвөн нүүрбүхий 27.5*30,5 см хэмжээтэйсонин Баянзүрх дүүргийн нутагдэвсгэрт ойролцоогоор 2000 орчим хувь тараагдав.

Энэ сониныг Баянзүрх дүүргийнИТХ-ын 15 дугаар тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч Г.Гантуяа нархэвлүүлж, иргэдэд тараажээ. Сонинг тараахдаа айлуудынхаалгыг тогшоод үүдэнд нь орхижявах, айлын хашаа руу шидэх, замаар явж буй иргэдэд шуудөгөх зэргээр тараасан байна. Сонины нэгдүгээр нүүрний зүүндээд буланд “Баянзүрх дүүргийнсонгогчдод уриалах нь” гэсэнгарчигтай мэдээлэлд “…Энэсонгуулиар Д.Пүрэвдаваадаргатай АН-аас нэрдэвшигчдийг дэмжихгүй, …Дүүргийн эрх ашгийг тэргүүндтавьж нэгэнт дээд хоёр шатандааялалт байгуулан, амласанамлалтаа биелүүлэх бололцоогханган дүүргийн МАН-ын нэрдэвшигчдийг дэмжихийг сонгогчта бүхэндээ уриалж байна.БЗД-ийн АН-ын ахмад гишүүдийн л хөдөлгөөнөөс гэжээ.

Энэ мэтчилэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн талаар үндэслэлгүй, худал, гүтгэн доромжилсонмэдээллийг нийтэлсэн сонин байв.

 

4. СОНГУУЛИЙН ХОРООНЫ НАЙРУУЛСАН СОНГОДОГ БУДЛИАН

Ийнхүү Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 2016 оны аравдугаар сарын 19, 23-ны өдөр явагдажсонгуулийн дүнгээр АН-аас нэр дэвшсэн 22 нэр дэвшигч тухайн тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдлоо. АНэнэ дүүрэгт ялалт байгуулав.

Гэтэл 2016 оны аравдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны аравдугаар сарын 24-ний өдөр гэнэт тогтоол гаргаж, АН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий 6 нэр дэвшигчийг нэрийнжагсаалтаасхасах тухай шийдвэр гаргав.

Тэр тогтоол тун адармаатай гарсан байдаг ажээ.

2016 оны аравдугаар сарын 24-ний өдөр хуралдсан хурлаар ийнхүү шийдвэрлэсэн гэж Сонгуулийн хорооноосАН-ынханд мэдэгдсэн байна.Гэвч БЗД-ийн Сонгуулийн хорооны 9 гишүүнээс 2 нь 24-ний өдөр Сонгуулийн хороондээр очоогүй байна. Харин үлдсэн 7 гишүүнийг Дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий оройн 16.30 цагтхурал хийхээр цуглуулсан боловч дахин 2 гишүүн нь хурал хийх боломжгүй гэж үзэж хурлыг орхин гарсан байдагажээ.

Тэднийг гарч явснаас 7-8 минутын дараа үлдсэн 5 гишүүн нь хурлын танхимаас гарч явсан байдаг.

Ингээд нэгэнт хурал болоогүй болохоор хурлын тэмдэглэл зэрэг баримтууд нь ч үлдээгүй байна. Харин Сонгуулийнхорооны гишүүдийн хурлаа орхин гарч буй камерын бичлэг баримт болон үлджээ.

Гэсэн ч энэ хууль бус үйлдлээ “зөв” болгохын тулд Дүүргийн сонгуулийн хорооын дарга О.Бат-Өлзий “…Манайхүмүүстэй уулзаад хурлын тэмдэглэлийг үз, манай хүмүүс үзүүлнэ” гэх.  Мөн  Сонгуулийн хорооын нэр бүхий заримгишүүн даргынхаа хэлснийг биелүүлэх гэж 2 цаг гаруй ноцолдож байж Дүүргийн сонгуулийн хорооны гишүүн Энх-Очир гэгч хуулбар үнэн тэмдэг дарсан “Хуралдааны тэмдэглэл” гэх Сонгуулийн хорооны дарга гарын үсэг зуржтамга дарсан,Нарийн бичгийн дарга нь гарын үсэг зураагүй бичиг баримтыг гаднаас авч орж ирсэн байдаг. Ингээдүнэн, худал нь үл мэдэгдэх тогтоол гээч зүйлийг барьсаар АН-аас нэр дэвшиж сонгогдсон  Ш.Ганчимэг, А.Түмэннасан, М.Мэндбаяр, Б.Саруул, А.Эрдэнэсайхан, Д.Уламбаяр нарыг хасчихсан болгочихсон байгаа юм.

Уг нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчлийг Сонгуулийнтухай хуулийн 116-119 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалган тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэхээрхуульчилсан. Хууль зөрчсөн гэх үйлдлийг шалган тогтоох эрх Сонгуулийн байгууллагад олгогдоогүй байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн, нэр бүхий зургаан төлөөлөгчийнэрхийг хууль бусаар цуцалж Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн байгаа юм. Чухамдаа Баянзүрх дүүрэгтүргэлжилсэн хар бараан үйл явдлуудын эхлэл ингэж тавигдсан юм.

 

5. БАЯНЗҮРХИЙН ТҮЙВЭЭН

Сонгуулиас хойш Баянзүрхийнхэн шүүхээс салсангүй. АН-ынхан зургаан нэр дэвшигчийнхээ хууль ёсны эрхийгэргүүлэн авахын тулд хэдэн сарын турш ажиллав. Энэ хооронд ИТХ нь хоёр даргатай болох зэргээр түрэмгийлэлзогссонгүй. Учир нь УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд МАН илтэд  ялчихсан. АН ялсан хуруу дарам ялсангазрын нэг нь Баянзүрх дүүрэг байсан юм. Тиймээс МАН-ынхан Баянзүрхийн ялалтыг булаахаар бүхий л хүчээрээажиллаж эхлэв. Ингэж явсаар 2017 оны гуравдугаар сарын 3-ны баасан гарагт Баянзүрх дүүрэгт “бөөн юм” болов. Дүүргийн Тамгын газар цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн болсон.Учир нь өмнөх өдөр нь буюу гуравдугаарсарын 2-нд Хотын дарга Су.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар МАН-ын Э.Бат-Амгалангбатламжилсан.Монгол даяараа шинэлээд ирсэн ажлын эхний өдөр л дөө.Будлиан бужигнааны үндэс нь энэ.

Өөрөөр хэлбэл, Хотын даргын энэ шийдвэрийг эсэргүүцсэн Баянзүрх дүүргийн иргэд шинэ Засаг даргын тамгыгхүлээлцүүлэх үүрэгтэй очсон цагдаагийнхан хоёр мөргөлджээ.

Мөргөлдөөний дараа Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, жирийн иргэдээс эхлээд зарим хүнийг цагдаагидэвхтэй эсэргүүцсэн гэх шалтгаанаар баривчилж хорьсон байдаг.

Тухайн үед Баянзүрх дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа “…2016 оны дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд нийт 41 мандаттай сонгуулиасАН22, МАН 19-н төлөөлөгчтэй болсон. Сонгууль эхний санал хураалтаараа ирц хүрээгүй.Аравдугаар сарын 23-ныөдөр сүүлийн буюу хоёр дахь санал хураалт болсон.Аравдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийнСонгуулийн хороо зургаан нэр дэвшигчийг хассан тогтоол гаргасан байдаг.Энэ зургаан нэр дэвшигчийг хассантогтоолоо нууцаар үйлдээд АН-д ч мэдэгдсэн зүйлгүй нээлттэй бусаар зүгээр л тогтоол гаргааддарчихсан.Анхдугаар хуралдаан хуралдах болоход МАН-ын төлөөлөгч нар орж ирэн зургаан хүнийг хассан гээднөгөө тогтоолоо танилцуулсан. Сонгуулийн тухай хуулийн 159 дугаар зүйлийн 3-т ямарваа нэгэн хууль зөрчсөн ньтогтоогдвол нэрсийн жагсаалтаас хасна гэсэн байдаг.Мөн Сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 1.7-дямарваа нэгэн зөрчил гаргасан эсэхийг шүүх эцэслэн тогтооно гэсэн байхад Сонгуулийн хороо өөртөө байхгүйэрхийг эдэлж иргэдээс санал авсан төлөөлөгчийг хассан шийдвэрийг дур мэдэн гаргасан.Сонгуулийн тухай хуульболон холбогдох бүх хуулиудынхаа дагуу эцсийн шийдвэр сонгуулийн хайрцагнаас гарсан дүн байнагэдэг.Ингэхээр АН-ын 22 төлөөлөгч сонгогдсон байдаг. Буруутай нь шүүхээр тогтоогдвол дараа нь нөхөн сонгуульзарлаж болох хуулийн зохицуулалттай. Гэтэл үүний дэс дарааллыг өөрчлөн Сонгуулийн хороо нь урьдчилаадхүмүүсээ шүүхийн шийдвэр гараагүй байхад өөрөө мэдээд хассан. Өнөөдөр сонгуулийн хороонд ашиг сонирхлынзөрчилтэй хүмүүс орсон.Жишээлбэл, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог ахалж байгаа дарга нь Хотын даргынтомилдог субъект. Тиймээс анхнаасаа сонгууль зохион байгуулахад илэрхий нэг талд ажилласан. Үүнийг бидбичлэгээр олон нийтэд ил болгоно. Цагдаагийн байгууллагыг ашиглаад Дүүргийн сонгуулийн хорооны дарга яажсонгуулийн ажлаасаа зугтааж гарч байгаа нь бидэнд баримтаараа байгаа. Дээрээс нь нэмж хэлэхэд би өнөөдөралбан ёсоор Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн хоёрдугаар сарын 6-ны өдрийнтогтоолыг авчирлаа. Энэ тогтоолын жишээгээр нэр дэвшигч Ганчимэгийг нэрсийн жагсаалтаас хасаж болохгүйгэсэн шийдвэр нь гарсан. Гурван шатны эцсийн шүүхээр эдгээр АН-ын нэр дэвшигчидтэй холбоотой нэрсийнжагсаалтаас хасаж болохгүй гэсэн шийдвэрүүд гарсан.Зургаан хүн дээр зургаан шүүх хурал болж, шийдвэрүүд ньАН-ын талд гарсан. АН ялчихсан ч тэд хяналтын шат руу давж заалдсан байдаг. Гэсэн ч анхан шатны шийдвэрийгхэвээр үлдээсэн байгаа.АН-ын нэр дэвшигчдийн гэм буруутай нь тогтоогдсонгүй ээ гэдэг шүүхийн шийдвэрүүдзургаан тогтоол дээр гарсан.2017 оны гуравдугаар сарын 3-нд Нийслэлийн Иргэдийн хурлаас мэдээлэлхийсэн.Энэ зургаан хүн бол нэр татагдсан гэж илтэд худал мэдээллийг иргэдэд хүргэсэн.Тэд ямар нэгэн шүүхийнтогтоол үзүүлээгүй. Би шүүгч хүн биш, захиргааны хүн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахдаа Эрүүгийнхэргийн холбогдох материалтай танилцсаны үндсэн дээр гаргадаг болов уу гэж бодож байна.Хоорондоо уялдаахолбоотой байж таарна.Тэд хоёр өөр шийдвэр гаргах тогтолцоо байхгүй шүү дээ.Эрүүгийн хэргийн шүүхээстодорхой мэдээллүүдийг авч байж захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч таарна.Ялангуяа гурван шатнышүүхээс. Гурван шатны шүүхийн шийдвэр АН талд гарсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд АН-ын төлөөлөл 40-өөд шүүх хуралд орлоо. 40 шүүх хурлын бүх шийдвэрүүд АН талд гарсан.Шүүхээс ийм шийдвэр гарчихаад байхадНийслэлийн Засаг дарга нь Э.Бат-Амгалан гэдэг хүнийг Баянзүрх дүүргийн Засаг дарга гээд тамга тэмдгийгөгчихсөн. Үүнд, нэг таамаг бий. Манай дүүргийн иргэдийн хурлаас хотын Засаг даргыг ажлаа эс үйлдэл гаргажбайна гэсэн байдлаар шүүхэд өгчихсөн. Энэ хүн хууль тогтоомж зөрчөөд шүүхээс давуу эрх эдэлж төрийн үйлажиллагааг зогсоож байна. Хуулиараа тэр хүн тав хоногийн дотор батламжлах үүрэгтэй.Миний энэ бол таамаг шүү. Хотын дарга албан ёсоор шүүхийн шийдвэр гараад Баянзүрх дүүргийн Засаг даргыг томил гэх юм бол биелүүлэхүүрэгтэй.Тэр шийдвэр гарахаас өмнө өөрийн намын хүнээ Баянзүрх дүүргээс сонгогдсон МАН-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг томилж байгаа хэлбэр юм болов уу гэж ойлгож байна” гэж байв.Эндээс үзвэл бүх шатны Захиргаанышүүхээр баталгаажсан АН-ын 22, МАН-ын 19 төлөөлөгч Баянзүрх дүүргийн ИТХ-д байгаа юм байна. Хотын даргабүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан болж таарсан. Су.Батболд даргын энэхүүшийдвэрийг Шүүх хууль бус болохыг тогтоосноор шийдвэрээ цуцалсан. Харин Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийнЗасаг даргаар хоёр хоног ажиллаж түүхэн “амжилт”-ын эзэн болсон юм. Хамгийн гол нь 2008 оны долдугаар сарын 1-ий үймээнтэй тун төстэй түйвээн болсон. Баянзүрхийн түйвээний төгсгөл Долдугаар сарын 1-ний үймээнийхтэй ягадилхан. Түйвээнээс арваад хоногийн дараа ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр тушаал гаргаж, Баянзүрх дүүргийнЦагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Ж.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Дэд хурандааЖ.Батбаатарыг тус ЗДТГ-т болсон эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн алба хаагч нулимс асгаруулагч хийашигласан асуудалтай холбогдуулан чөлөөлсөн гэж тухайн үед эх сурвалж мэдээлж байв. Долдугаар сарын 1-нийүймээний хариуцлагыг хэн нэгэн дарга, албан тушаалтан бус цагдаагийн удирдлагад ажиллаж байсан генерал, хурандаа нар хорих ял шийтгүүлж хариуцаад өнгөрсөн юм.

 

6. ТЭД ЭРГЭЖ ИРЭВ

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн сонгуулийнхороодыг байгуулах тухай 01 тоот тогтоол гаргажээ. Энэ тогтоолоор Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог есөнхүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Ингэхдээ Сонгуулийн хорооны даргыг өөрчилж, НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрындарга, Дундговь аймгийн Залуучуудын холбооны дарга И.Баттөгсийг томилжээ. Харин өмнөх дарга, хэргийн эзэн, нийслэлийн 53 дугаар сургуулийн захирал О.Бат-Өлзийг гишүүн болгосон байна. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын Нийгмийнхөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, дүүргийн ЗДТГ-ын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албанүүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сумьяасүрэн, Нийслэлийн агаарын бохирдол бууруулах газрын Хүний нөөц, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Жаргалсайхан, БЗД-ийн ЗДТГ-ын хүний нөөцийн асуудалхариуцсанмэргэжилтэн Г.Батцэцэг, НМХГ-ын улсын ахлах байцаагч Н.Шинэ-Оргил, НМХГ-ын улсын ахлахбайцаагч Д.Цэнд-Очир, өмнөх сонгуульд ажиллахдаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч байсан, одоо Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч болсон Э.Энх-Очир нарыг Дүүргийн сонгуулийнхороонд дахин томилсон байна. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулийг будлиантуулж, баянзүрх дүүргийн 200 гаруймянган сонгогчийн хувийн мэдээллийг гадагш задруулсан О.Бат-Өлзийгийн удирдлага дор ажилласанД.Жаргалсайхан, Д.Цэнд-Очир, Н.Шинэ-Оргил, Э.Энх-Очир нарын хүмүүс энэ удаагийн Ерөнхийлөгчийнсонгуулийн хороонд орж ирсэн гэсэн үг юм.

 

7. ИНГЭЖ БҮРДСЭН СОНГУУЛИЙН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ШУДАРГА ЯВУУЛЖ ЧАДАХ УУ?

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Хэдхэн хоногийн дараа Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгчөө сонгох санал хураалт болно. Харамсалтай нь дүүргийн ИТХ-ын сонгуулийг будлиантуулжөнөө хэр нь асуудал нь шийдэгдэлгүй явж байгаа. Ийм бусармаг явдлын суурийг тавьсан нөхдийг дахин томилсоннь Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа хаашаа эргэхийг бараг хэлчихэж байгаа юм.

Та бод доо. Зүй нь сонгууль будлиулж, Сонгуулийн хууль зөрчсөн энэ хүмүүс албан тушаал ахиж, дахиадсонгуулийн хороонд багтах учиргүй юм. Хуулийн дагуу шийтгэл хүлээх байтал шагнуулсан адил дахиад иргэдсонгогчдын эрхээр тоглохоор томилогдлоо гэж ойлгохоор харагдаж байна.

Хэрэвзээ энэ хүмүүс сонгуулийн дүнг будлиулаагүй бол өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ элэг бүтэн байж, дүүргийниргэд төлөөлөгчөөрөө дамжуулан эрхээ эдэлж байх байв. Гэвч байдал эсрэгээрээ байна.

Дүүргийн сонгуулийн хороо 9 гишүүнтэй. Тав нь сонгууль будлиулдаг туршлагатай. Тиймээс ингэж бүрдсэнСонгуулийн хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулж чадах уу гэж асуумаар байна. Бас Баянзүрх дүүрэгтЕрөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиулах нь нэгэнт тодорхой боллоо гэж хэлж болохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE