А.БАТАЛОВ 89 НАСАНДАА МОСКВАД ӨӨД БОЛЖЭЭ

 

Б.Хишигбат

ЗХУ-ын ардын жүжигчин А.Баталов 89 насандаа өөд болжээ.Түүний дотны найз В.Иванов хэлэхдээ, “Алексей Владимирович нойрсч байхдаа тайван нас барлаа. Тэр орой унтаад өглөө нь харин сэрсэнгүй” гэжээ. А.Баталов өнгөрсөн нэгдүгээр сард хөлөндөө бэртэл авч мэс засал хийлгэснээс хойш олон удаа эмнэлэгт хэвтэх болж, ийнхүү эмнэлэгт нас барсан байна.

А.Баталов “Тогоруун цуваа” (1957) кинонд залуу цэрэг Борис Бороздины дүрийг бүтээн анх алдаршжээ.1979 онд тэрээр Зөвлөлтийн хамгийн алдартай кинонуудын нэг, “Оскар”-ын шагнал авсан “Москва нулимсанд дургүй” киноны гол дүр Гошад тоглон ард түмнийхээ хайртай жүжигчдийн нэг болжээ.

Эх сурвалж: www.aguulga.mn

SHARE