ВИЛЛ СМИТИЙН ХҮҮХДҮҮД ӨРХ ТУСГААРЛАХААР ШИЙДЖЭЭ

 

Б.Хишигбат

Холливудын од Вилл Смитийн хүүхдүүд эцэг эхээсээ өрх тусгаарлан бие дааж амьдрахаар шийджээ. 18 настай хүү Жейден, 16 настай охин Виллоу нар байшин худалдан аваад тэр даруйдаа нүүсэн гэнэ. Жейден Смит одоо “Нэг жилийн амьдрал” (“Life in a Year”) кинонд тоглож байгаа бол Виллоу өөрийн дууны цомгоо гаргахаар бэлдэж байгаа аж.

Вилл Смитийн эхнэр Жада хэлэхдээ, “Хүүхдүүд маань хажууд байхгүй нь эвгүй хэдий ч тэд үргэлж надтай хамт. Виллоу над руу өдөрт хэд хэдэн удаа залгадаг, Жейден ч зураг авалтынхаа завсарлагаар надтай холбогдон Вилл бид хоёр дээр ирдэг юм” гэжээ.

 

Эх сурвалж: www.aguulga.mn

SHARE