Адель гал түймэрт нэрвэгдсэн хүмүүсийг тэврэн тайтгаруулжээ

 

Б.Хишигбат

Английн Лондон хотноо 12 хүний аминд хүрсэн аймшигт гал түймэр дэгдсэн билээ. Тэгвэл 29 настай алдарт дуучин бүсгүй Адель гар гарсан газар хүрэлцэн ирж түймэрт нэрвэгдсэн хүмүүсийг тэврэн тайтгаруулж сэтгэлийн дэм үзүүлжээ. Тэрээр олны анхаарлыг татахгүйн тулд урт хар даашинз өмсч, бие хамгаалагчгүй ганцаархнаа ирсэн аж. Адель энэ тухайгаа хэнд ч хэлээгүй, хаана ч зарлаагүй нь гал түймэрт нэрвэгдэгсдийг чин сэтгэлээсээ дэмжихийг хүссэний илрэл гэж Английн сонингуудад бичсэн байна.

Эх сурвалж: www.udriintoim.mn

SHARE