ХҮМҮҮЖИГЧИД МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХТЭЙ БОЛЖЭЭ

Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас хүмүүжигчдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, төлөвшүүлэх, зан байдлыг засах, нийгэмд  бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийнхаа “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв” болон Төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг байна.

Энэ удаад тус аймгийн “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн барилгын өргөн мэргэжлийн 1 жилийн сургалтад 7 хүмүүжигч амжилттай суралцаж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авчээ.

Эх сурвалж: http://cd.gov.mn

SHARE