Баззын талаарх сонирхолтой түүхүүд

 

 Саран дээрх хамгийн алдартай зургийн эзэн бол Базз

1969 оны долдугаар сарын 20-нд Нейл Армстронг, Базз Олдрин нар анх удаа сарны гадаргуу дээр сарны модулийг газардуулж, хоёр цаг 31 минутийн турш саран дээр байсан байна. Армстронг эхлээд саран дээр хөл тавьж, дараа нь домогт зурагнуудын эзэн Олдрин буужээ. Энэ зургийг Армстронгийн өмсгөлийн цээжин хэсэгт байрласан 70 мм-ийн “Hasselblad” камераар авсан ба саран дээр авахуулсан зургуудаас хамгийн алдартай, олонд түгсэн нь Базз Олдрины гэрэл зургийн хальснаа буусан Нейл Армстронгийн авсан энэ зураг юм. Энэ нь хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гариг дээр зураг дарж, зургаа авахуулсан анхны түүхэн гэрэл зураг юм.

Саран дээрх хүн, Neil Armstrong, NASA, 1962

 

Базз нэрний тухай сонирхолтой түүх

Алдрин нь 1930 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Нью Жерси мужийн Глен Риджийн Моунтайнсайд Эмнэлэгт төржээ. Түүний эцэг Эдвин Еуген Алдрин Сениор нь Армид ажиллаж байсан ба түүний эхийг Марион Алдрин. Эцэг нь Шотланд, Герман болон Швед гаралтай нэгэн байжээ. Базз хүүхэд байхдаа идэвхтэй скаут байв тэрээр Тендерфүүт цолтой байжээ.

1947 онд Монтклер ахлах сургуулийг төгссөнийхөө дараа Массачусетсийн Технологийн Институтээс ирүүлсэн бүтэн тэтгэлгээс татгалзаж Нью Йорк мужийн Вест Пойнтын АНУ-ын Армийн академид суралцхаар шийдэж байжээ. “Базз” гэх түүний хоч нь хүүхэд байх үеээс нь гаралтай бөгөөд түүний эгч нь брадер ( ангилиар эрэгтэй ах/дүү) гэхийг буруу дуудаж баззер гэж хочилж явсаар  сүүлд 1988 онд  Базз гэх нэрээ албан ёсны болгосон байна.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE