ОХУ-ын Онц байдлын яам Москваг нөмөрсөн хар салхины сэрэмжлүүлгийг оройтуулжээ

Б.ХИШИГБАТ

Өнгөрсөн даваа гаригт Москва орчимд дэгдсэн секундэд 25 метр хурдтай хар салхины улмаас 15 хүн амь үрэгдэж, 170 гаруй хүн бэртэж гэмтсэн билээ. Москвад сүүлийн 100 жил тохиогоогүй хүчтэй хар салхи 170 барилгын дээврийг хуу татаж, 6500 орчим мод унаган хоёр мянга гаруй машиныг эвдэлжээ. ОХУ-ын Онц байдлын яам цаг агаарын урьдчилсан мэдээллээр салхины хурд хавьгүй бага байсан тул ард иргэдийг сэрэмжлүүлэх мэдээг дэндүү оройтуулсан аж.

Эх сурвалж: www.udriintoim.mn   

SHARE