Монголын дуучдыг “Восточный Базар” наадамд оролцохыг урьж байна

Б.Хишигбат

ОХУ-ын Ялта хотноо ирэх есдүгээр сарын 20-24-нд болох “Восточный Базар” (“Дорнын зах”)хэмээх дуулаачдын олон улсын аравдугаар наадам болох ажээ. Энэ тухай Крымийн бүгд найрамдах улсын соёлын сайдын орлогч И.Заатов мэдээлээд, манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг дуучин оролцуулах хүсэлтэйгээ ОХУ-ын asiarussia.ru сайтын манай улс дахь төлөөлөгчөөр дамжуулан илэрхийлжээ. Тэмцээнд оролцогчид төрөлх хэлээрээ ардын дуугаа дуулдаг юм байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE