Каннын “Алтан дал модны мөчир” шагналыг Шведийн найруулагч Р.Эстлунд гардлаа

Б.ТҮШИГ

Дэлхийн киночдын хаврын хамгийн том баяр, чуулга уулзалт болох Каннын олон улсын  кино наадам 70 дахь удаагаа болж дүнгээ гаргалаа.  Тэнгисийн эрэг дэх Францын амралт, аялал жуулчлалын тансаг Канн хотноо энэ сарын 10-наас арван мянга гаруй тив тивийн мэргэжлийн киночид чуулж, дөрвөн мянган сэтгүүлч оддын энэхүү бөөгнөрлийг сурвалжлахаар шавсан юм.

Энэ удаа тус наадмын гол шагнал “Алтан дал модны мөчир”-ийг Шведийн найруулагч Р.Эстлунд “Дөрвөлжин” (The Square) киногоороо авлаа. Харин шүүгчдийн Гран приг Францын найруулагч Робен Кампийо (“Минутанд 120 цохилт”-120 battements par minute) гардсан байна.

Шилдэг эрэгтэй жүжигчнээр “Чи энд хэзээ ч байгаагүй”  (You Were Never Really Here) кинонд тоглосон АНУ-ын Хоакин Феникс, шилдэг эмэгтэй жүжигчнээр Германы Дайна Крюгер (“Хаанаас ч биш газраас”- Aus dem Nichts) нар тодорчээ. ОХУ-ын найруулагч А.Звягинцев “Хайр биш” (Нелюбовь) киногоороо шүүгчдийн шагналын эзэн болжээ.

Каннын кино наадмын энэ удаагийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг Испанийн алдарт найруулагч Педро Алмодовар даргалсан юм. Кино наадмын уралдаант хөтөлбөрт шалгарч орсон бүх киног дор жагсаав.

“Хаанаас ч биш газраас” (Aus dem Nichts)-Фатих Акин, Герман.

“Мейеровитцийнхний түүх” (The Meyerowitz Stories)-Ной Баумбах, АНУ.

“Окжа” (옥자)-Бон Жун Хо, АНУ, БНСУ.

“Минутанд 120 цохилт” (120 battements par minute)-Робен Кампийо, Франц.

“Хууртаж сэтгэл татагдсан нь” (The Beguiled)-Софиа Коппола, АНУ.

“Роден” (Rodin)-Жак Дуайон, Франц, Бельги.

“Хеппи энд” (Happy End)-Михаэл Ханеке, Франц, Герман, Австри.

“Гайхамшиг” (Wonderstruck)-Тодд Хейнс, АНУ.

“Догшин эр” (Le Redoutable)-Мишел Хазанавичус, Франц.

“Дараагийн өдөр” (그 후 Geu-hu)-Хон Сан Су, БНСУ.

“Туяа” (光 Hikari)-Наоми Кавасэ, Япон, Франц.

“Ариун бугыг хороосон нь” (The Killing of a Sacred Deer)-Йоргос Лантимос, АНУ, Их Британи, Ирланд.

“Номхон эмэгтэй” (Лагідна)-Сергей Лозница, Украин, Франц.

“Илүү хүн” (Jupiter holdja)-Корнел Мундруцо, Унгар.

“Хоёр нүүртэй амраг” (L’Amant Double)-Франсуа Озон, Франц.

“Чи энд хэзээ ч байгаагүй” (You Were Never Really Here)-Линн Рэмси, АНУ, Их Британи, Франц.

“Сайн цаг” (Good Time)-ах дүү Сафди, АНУ.

“Хайр биш” (Нелюбовь)-Андрей Звягинцев, ОХУ.

“Дөрвөлжин” (The Square)-Рубен Эстлунд, Франц, Швед, Дани, АНУ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE