Хулгай луйврыг илчлэх Хянан шалгах 3 түр хорооны эхнийх нь даргатай болов

2020-2024 оны парламентын “ангийн дарга” Г.Занданшатар 3 дугаар сарын 15-нд хаврын чуулганыг нээж хэлэхдээ “Ногоон автобус”-ны хэрэг, Ашигт малтмалын лиценз, Газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо ойрын хугацаанд Нээлттэй сонсгол зохион байгуулж, Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой гэсэн.

Г.Занданшатар даргын хэлсэн үг иргэд олон нийтэд УИХ-ын ээлжит сонгуулиас үүдэж хоёр сарын дараа завсарлах энэ удаагийн чуулганы үед Хянан шалгах гурван түр хорооны Нээлттэй сонсгол зохион байгуулагдана гэсэн хүлээлт үүсгэсэн.

Түүний амлалтын агуулгатай хэлсэн үг хуудуугүй болохын баталгаа болсон тодорхой алхам нь: Өнгөрсөн намрын чуулганаар байгуулагдсан “Ногоон автобус”-ны хэрэгт хянан шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхдугаар хуралдаан 3 дугаар сарын 19-ний мягмар гарагт болж Даргаа сонголоо. Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдахаар боллоо.

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо нь нийт 10 гишүүнтэй.

  • УИХ-ын гишүүн П.Анужин /МАН/
  • УИХ-ын гишүүн Д.Батлут /МАН/
  • УИХ-ын гишүүн Ж.Батсуурь /АН/
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ /МАН/
  • УИХ-ын гишүүн Н.Ганибал /АН/
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг /МАН/
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн /МАН/
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд /ХҮН/
  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа /АН/
  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн /МАН/ нарын бүрэлдэхүүнтэй.

Ж.Бат-Эрдэнэ даргатай Хянан шалгах түр хороо ойрын үед Нээлттэй сонсгол зохион байгуулна. Нээлттэй сонсгол нь иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангаж одоогоор хардлагад хамрагдсан хүмүүсийн хэн нь нэр цэвэр вэ, хэн нь Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврын эзэн холбогдогч вэ гэдгийг илчилнэ. Урьдчилсан байдлаар “Ногоон автобусны” хэрэгт холбогдогчид нь:

  1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал,
  2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, 
  3. Нийтийн тээврийн дарга асан С.Жавхлантбаатар
  4. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван,
  5. Нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн,
  6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт
  7. Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Алтаншагай
  8. Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар,
  9. Нийтийн тээврийн улсын байцаагч О.Сүхбаатар
  10. Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзул,
  11. Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Цогтбаатар
  12. Нийслэлийн нийтийн тээврийн газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Баярмаа
  13. “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг
  14. “Тэнүүн-Огоо” компанийн захирал асан Ж.Эрдэнэбат,
  15. БНСУ-ын иргэн Лий Жунг Суб 
  16. БНСУ-ын иргэн Ким Киабаум
  17. БНСУ-ын иргэн Пак Чол Су
  18. БНСУ-ын иргэн Ки Ёл Ким зэрэг нөхөд байна.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE