Вера Брежнева: Дор хаяж найман цаг унтах хэрэгтэй

Орчуулсан Б.ХИШИГБАТ

Вера Брежнева 35 наснаасаа хавьгүй залуу харагддаг. Түүний гоо сайхны нууцын талаар “Women’s Health Russia” сэтгүүлийн сурвалжлагч дэлгэрэнгүй ярилцжээ.

-Биеэ арчлахад хамгийн чухал нь юу вэ?

-Нойр сайтай байх, дор хаяж найман цаг унтаж байх хэрэгэй /Санаа алдав/

-Гоо сайхны мэс заслын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Аливаа зүйлийг хэтрүүлж хэрэглэвэл хор болдог гэдэг байх аа? Гоо сайхны мэс засал хэрээс хэтрээгүй бол хүнд аз жаргал л авчирдаг. Бүсгүй хүн хамраа гуравхан мм багасгахад л өөртөө итгэх итгэл нь ч, амьдрал нь ч сайжрах нь бий. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн тиймэрхүү мэс засал хийлгэж болохыг үгүйсгэхгүй. Харин одоогоор би гоо сайханчид арьсны арчилгаа цэвэрлэгээ хийлгэх гэж л очдог.

-Ямар дасгал хийдэг вэ?

-Гэртээ байвал дасгалжуулагчдаа очин нэг өдөр өнжөөд дасгал сургуулилт хийдэг. Аялан тоглолтын үеэр зочид буудлын өрөөнд алчуур дэвсээд гэдэг, өгзөг, хөлний дасгалуудыг тогтмол хийдэг юм.

-Бодишеймингийн юу гэж боддог вэ?

-Наадахыг чинь би ойлгодоггүй юм. Эрүүл мэндээ сахихын тулд хүн өөрийгөө арчлах ёстой нь зүй. Гэхдээ энд заавал ямар нэг жин барих шаардлагагүй болов уу. Бүсгүй хүн гоо сайхны нийтлэг стандартаас өөр ч сайхан харагдаж, бие нь сайн байхад өөр юу хэрэгтэй юм бэ?

-Мөнгө ихтэй байхад биеэ арчлах амархан гэж хүмүүс ярьдаг?

-Маш чинээлэг ч сайхан харагддаггүй хүмүүс цөөнгүй. Иймд биеэ арчлахад хамгийн чухал нь хүсэл эрмэлзэл, тэсвэр хатуужил болов уу.

-Та хоолны цэсээ сонирхуулаач?

-Би байнга зутан, хүнсний ногоо болон бага зэрэг жимс, уураг иддэг.  Маш зөв хоолны цэстэй ч хэрэв хүсвэл би сард ганц хоёр удаа амттан, гурилан бүтээгдэхүүн идэхээс буцдаггүй.

-Будаг шунх хэрэглэх дуртай юу?

-Үнэнийг хэлэхэд би нүүрээ будах нь ховор. Уулзалт, концертын үеэр би нүүрээ өөрөө будчихдаг. Гоо сайханчид надтай зөвхөн зураг авалт, эсвэл хэвлэлийнхэн ирэх чухал арга хэмжээний үед л ажилладаг юм. Эдгээрээс бусад үед миний нүүр будаг шунхнаас амардаг даа.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE