Мел Гибсоны “цэцэрлэг”-ийн отгон гишүүн Ларс дөрвөн сартай

Б.ХИШИГБАТ

Энэ оны нэгдүгээр сарын 20-нд дахиад эцэг болсноосоо хойш АНУ-ын 61 настай алдарт кино  найруулагч, жүжигчин, продюсер Мел Гибсон илт залуужин жавхаажиж, саяхан “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Хүү маань гайхалтай эгдүүтэй юм. Нялх хүүхдийн эцэг байна гэдэг ямар их баяр баясгалан авчирна гээч! Түүний дэргэд би эргээд залуу болсон юм шиг санагддагг” гэжээ.

Ларс нэр авсан хүүг Холливудын одын ээлжит найз бүсгүй, 25 настай  Росалинда Росс төрүүлжээ. Ларс ердөө хоёр кг 410 граммтай мэндэслэн ч хөдөлгөөн ихтэй тэрээр үе тэнгийнхнээ маш хурдан гүйцсэн гэнэ.

Мел Гибсон есөн хүүхэдтэй бөгөөд ийм “цэцэрлэг”-тэй болоход түүнд гурван эмэгтэй тусалжээ. Долоон хүүхдийг түүнтэй гуч шахам жил ханилсан Робин Мур төрүүлснээс хамгийн залуу нь өдгөө 18 нас хүрсэн Томас аж. Люсиа охиныг түүний экс-найз бүсгүй Оксана Григорьева төрүүлсэн байна. Люсиа одоо долоон нас хүрчээ.

Мел Гибсон, Робин Мур

Мел Гибсон, Оксана Григорьева

Мел Гибсон, Росалинда Росс

Эх сурвалж: www.udriintoim.mn

SHARE