“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ: ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХУРАЛ БОЛНО

 

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хуул зүйн үндэсний хүрээлэн, Япон улсын Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн БНСУ-ын эрх зүйн төв, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн төв хамтран 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хуульчдын танхимд “Эрүүгийн эрх зүйн шинэтгэл: Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Уг хуралд Японы Кеогийн их сургуулийн профессор Ито Кенсүкэ “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх онолын үндэслэл”, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал”, Солонгосын эрх зүйн төвийн профессор Кан Гу Чол “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй БНСУ-ын практик”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор, профессор Д.Баярсайхан “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шаардлага, чиг хандлага”, Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн профессор Ямамото Сатоши, “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй Япон улсын практик”, ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга, докторант Б.Одонгэрэл, “Хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл, олон улсын жишиг”, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн дэд профессор Н.Манлайбаатар, “Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлог”, УЕПГ-ын Хяналтын прокурор, хууль зүйн магистр Г.Цэцэгмаа “Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг нотлох ажиллагаа, нотолгооны тактикийн онол, практикийн асуудал”, УДШ-ийн Шүүхийн судалгааны төвийн эрхлэгч, хууль зүйн доктор Ч.Нямсүрэн, “Шүүхээс хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-315734, 9194-1121 дугаараас лавлана уу.

SHARE