Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн 5 цагираг” хөтөлбөр баталсан.  Энэбол 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт юм гэдгийг тэмдэглэв.
Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг Ерөнхий сайд онцлоод Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой”ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосноор валютын орлого 3.8 тэрбум ам.долларболсон. 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна гэв.
“Мазаалай” бондын 500 сая,  “Чингис” бондын 1.5 тэрбум, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан. Монгол Улс гадаад өрийн дарамтгүй болсон гэдгийг тэмдэглэлээ.
2020 онд эдийн засаг -4.6хувь байсан. 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны хоёрдугаарулиралд 6.4 хувьөссөн. Нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 485 ам.доллар байсан2023 онд анх удаа 5000 ам.доллархүрсэн. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх,  хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох,  хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа.

 

Уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, малчдыг дэмжих хөтөлбөр, хөдөөгийн сэргэлтийн талаар Ерөнхий сайд танилцуулаад өнөөдрийн байдлаар 10 аймагт дулааны цахилгаан станц баригдаж байна. Баянхонгор аймгийн дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл өндөр байгааг хэллээ.
Илтгэлийн дараа 50 гаруй иргэн асуулт асууж, санал хүсэлтээ хэлж, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хариуллаа.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, авлигатай хийж буй шударга ёсны төлөөх тэмцэл, нийгэмд бугшсан идээ бээрийг шахан гаргаж буйд иргэд талархлаа илэрхийлж байлаа.
Богд сумын сургуулийн 150 хүүхдийн дотуур байр, Жаргалант сумын бага сургуулийн барилга, Баянхонгор сумын Эрдэм цогцолцор сургуулийн өргөтгөл барих, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн замыг хатуу хучилттай болгох төслийг бүрэн хийх хөрөнгийг төсөвт тусгая гэхчлэн саналаа хэллээ.  Арьс шир үнэгүйдэж байна, эм тарианы үнэ, чанар болон залуу гэр бүлийг дэмжих бодлого, орон сууцжуулахад анхаарах, ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгогдохгүй байгааг хэлж байна.


Хүнд даацын автомашин говийн хөрсийг эвдэж байна, говийн сумдад хатуу хучилттай автозам тавьж өгөхийг хүслээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам” төслийгхоёр жилд багтаан дуусгах, хөрөнгийг төсөвт суулгана гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ онцлов.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 ондхэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд Баянхонгор аймгийн иргэд дараах төслүүдэд хамгийн олон санал өглөө.
-Дулааны станцын цахилгаан хангамж, 2-р хэлхээний шугам сүлжээ /Баянхонгор, Баянхонгор сум/
-Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам, 54.1 км /Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт сум/
-Сургуулийн барилга, 640 суудал / Баянхонгор сум, Соого сейкео сургууль/
-Цэцэрлэгийн барилга, 280 ор /Баянхонгор сум
-Багшийн хөгжлийн ордон /Баянхонгор сум/
-Үерийн хамгаалалтын далан, сувгийн ажлын зураг төсөв / Баянхонгор сум/
– Сургуулийн барилга, 250 суудал /Жаргалант сум/
– Түйн голын 64.75 у/м төмөрбетон /Богд сум


SHARE