Месси: Энэ миний сүүлчийн ДАШТ байх болно!

Катарт сар хагасын дараа эхлэх Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ олон хөлбөмбөгчийн хувьд сүүлчийнх байх магадлалтай.

“Алтан бөмбөг”-ийг долоон удаа хүртсэн 35 настай аргентин довтлогч Лионель Мессигийн хувьд ирэх ДАШТ сүүлчийнх байх эсэх талаар яриа гарсаар байгаа. Тэгвэл сэтгүүлч Фабрицио Романогийн мэдээлснээр бол Мессигийн хувьд энэ ДАШТ сүүлчийнх болох ажээ.

“Энэ миний сүүлчийн ДАШТ гэдэг нь эргэлзээгүй. Би шийдвэрээ гаргачихсан” хэмээн Месси өгүүлсэн байна.

Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөө 164 тоглолтод гарахдаа 90 гоол оруулчихаад байгаа билээ.

Аргентины шигшээ багийн ДАШТ-ий С хэсэгт Саудын Араб, Мексик, Польштой орсон.

Р.Гэгээ

SHARE