Холандын аав яагаад хүүгээ “Реал Мадрид”-д очоогүйг тайлбарлав

 

Өнгөрсөн зун Испанийн “Реал Мадрид” норвег довтлогч Эрлинг Холандыг авах хамгийн өндөр магадлалтай багт тооцогдож байлаа. Гэвч дүндээ Английн “Манчестер Сити”-г сонгон очсон билээ.

Тэгвэл Haaland: The Choice баримтат кинонд Эрлингийн аав мөн агент Альф-Ингэ Холанд яагаад Испанийн алдартай клубд очоогүйн учрыг ийнхүү тайлбарлан ярьжээ.

“Хэнд нь төвийн довтлогч илүү хэрэгтэй байгаа вэ? гэж бид бодсон. Энэ бол бидний сонголтын гол шалгуур байлаа. Энэ талаас тооцоод үзэхэд “Манчестер Сити”-г бид 10-аас 10 гэж дүгнэсэн. Төгс хувилбар гэсэн үг.

Харин “Реал Мадрид”-ыг энэ талаас нь дүгнэвэл 10-аас ердөө 5 юмуу 6 оноогоор тооцохоор байсан. Карим Бензема ямар формтой байгааг тооцож үзэхээр тийм болж байгаа юм. Мөн бас нэг зүйл байсан нь бид тэднийг Килиан Мбаппэг авах юм байна гэж бодож байлаа” хэмээн Альф-Ингэ Холанд өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE