Дэвид Бекхэм 13 цаг дараалалд зогсчээ

 

Цагтаа Английн шигшээ багийн ахлагч явсан мөн “Манчестер Юнайтед”-ын хамтаар улсынхаа аваргаар 6 удаа тодорсон эдүгээ 47 настай Дэвид Бекхэм 13 цагийн турш дараалалд зогсчээ.

Их Британи болон Умард Ирландын Вант Улсын Хатан Хаан Элизабет II-той салах ёс гүйцэтгэхийг хүссэн олон мянган хүн 8 километр үргэлжлэх уртаас уртаас дараалал үүсгэн хэдэн цагаар хүлээн удаан урагшилсаар байгаа юм.

Энэхүү урт дараалалд Бекхэм шөнийн 02:15-д очиж зогссон байна. Гэвч үдээс хойш 15:15-д л салах ёс гүйцэтгэх танхимд орж, хэдхэн секундын хугацаанд толгой гудайлган хүндэтгэл үзүүлээд, дараагийн хүмүүстээ боломж өгөхөөр гарчээ.

Түүнийг олны дунд дараалалд зогсоход эхэндээ хүмүүс таниагүй гэнэ. Харин өдөр болж, ордны ойролцоохь дараалал руу цагдаа нар анхаарал хандуулж эхлэхэд таньсан байна. Бекхэмийг таньсан хүмүүс дараалалд саад хийх гээд байсан учир цагдаа нар тусгайлан хамгаалжээ.

2003 онд Дэвид Бекхэм Хатан хаанаас Эзэнт гүрний гавъяаны одонг хүртсэн юм. Энэ нь түүний хөлбөмбөгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн шагнал байлаа.

Салах ёс гүйцэтгэх ёслол болж буй ордноос гарч ирсэнийх нь дараа хэвлэлийнхэн Бекхэмээс сэтгэгдлийг нь асуухад “Би харьцангуй олон удаа Хатан хаантай уулзаж байснаа их аз завшаан гэж боддог. Шигшээ багаа төлөөлөн тэмцээнд оролцохдоо бид Хатан Хааныг минь хайрлан хамгаал…” гэж дуулдаг.

Миний хувьд түүний гараас Эх одон хүртсэн мөч бол онцгой, мартагдашгүй агшин байсан. Үнэнээ хэлэхэд, шөнийн 2 цагт дараалал арай бага байх болов уу гэж бодож ирсэн юм. Гэлээ ч би буруу бодсон байна лээ” хэмээн Дэвид Бекхэм өгүүлсэн байна.

Дэвид Бекхэм одоо АНУ-д “Интер Майами” хэмээх хөлбөмбөгийн клуб нээсэн нь Мэжор лигт өрсөлдөж байгаа билээ.

Р.Гэгээ

SHARE