“Карибын тэнгисийн дээрэмчид” шинэ киног хулгайлсан хакерууд мөнгө төлөхийг шаарджээ 

 

Б.Хишигбат

“The Walt Disney Company”-ийн захирлын мэдээлснээр, хакерууд тус студийн серверт кибер довтолгоо үйлдэн дэлгэцнээ гарахад бэлэн болсон “Карибын тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үлгэр ярьдаггүй” (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales) шинэ киног хулгайлаад маш их мөнгө төлөхийг шаарджээ. Хакерууд биткойн буюу интернет мөнгөөр шаардсан төлбөрийг хийхгүй бол тус киног кинотеатруудад гарахаас өмнө интернетэд дэлгэхээ мэдэгдсэн байна. Тэд интернетэд киноны эхний таван минутыг, улмаар тус бүр 20 минутаар олны хүртээл болгоно гэж сүрдүүлсэн аж

Гэвч “The Walt Disney Company” хакеруудын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бөгөөд энэ хэргийг АНУ-ын тусгай албадын ажилтнууд мөрдөж эхэлжээ. Хоаким Роннинг, Эспен Сандберг нарын найруулсан “Карибын тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үлгэр ярьдаггүй” киног энэ сарын 25-нд олон оронд нэгэн зэрэг үзүүлж эхлэхээр зарлаад байсан билээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE