Шакира, Пике нар хоёр хүүхдүүдийнхээ төлөө Жонни Депп, Амбер Херд шиг дуулиантай шүүх хурал хийх үү?

Колумбын алдарт дуучин Шакира нөхөр Жерар Пикегээс салахаар албан ёсоор өргөдлөө шүүхэд өгсөн. Испанийн “Барселона”-гийн хамгаалагч, Дэлхийн аварга Жерар Пикегийн үнэнч бус байдлаас шалтгаалан гэр бүл салах болсон гэж хэвлэлүүд мэдээлсэн юм.

Тэгвэл тэд хоёр хүүгээ хоёулаа өөр дээрээ авахыг хүсч буй учир шүүхээр энэ маргаанаа шийдүүлэхээр өмгөөлөгч, хуульчдыг хөлсөлж, ажиллуулж эхэлжээ.

Шакира хоёр хүүгийнхээ асран хамгаалагчийн бүрэн эрхийг авахыг хүссэн ч АНУ-д хэдхэн хоногийн өмнө уулзах үеэр Жерар Пике эрс эсэргүүцэж, дургүйцсэн учир шүүхээр шийдэх нь нэгэнт тодорхой болсон гэнэ.

“Шакира ямар эртэй амьдарч байснаа ойлголоо гэж хэлсэн. Тэр хэзээ ч бууж өгөхгүй. Хүүхдүүдээ өөр дээрээ авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийх болно” гэж колумб дуучинтай ойрын гэх сурвалж хэвлэлд ярьсан байна.

Шакира салахаар шийдснийхээ дараагаар Испанийн Барселон хотоос АНУ руу нүүсэн юм. Хэрвээ тэд шүүхээр маргаанаа шийдүүлбэл Жонни Депп, Амбер Херд нарын дуулиантай шүүх хурал шиг олон таагүй явдал дэлгэгдэх магадлалтай байгаа ажээ. Шакирагийн шүүх дээр дэлгэн тавих баримтууд Пикегийн нэр хүнд, цаашдын замналд том хар толбо суулгаж магадгүй гэнэ.

Р.Гэгээ

 

SHARE