Нидерландад хөлбөмбөгийн туршилтын дүрмийг эрс эсэргүүцэв

Нидерландын Хөлбөмбөгийн Холбоо 2023/24 оны улирлаас эхлэн хоёрдугаар дивизионд хөлбөмбөгийн шинэ дүрмийг туршиж үзэх шийдвэр гаргасан нь эрс эсэргүүцэлтэй тулгарчээ.

Хөлбөмбөгийн Холбоодын Олон Улсын Зөвлөлтэй хамтран туршилтын дүрэм хэрэгжүүлэхээр шийдсэн юм байна. Туршилтын дүрэмд ямар заалтууд орсныг сонирхуулья.

  1. Хажуугаас бөмбөгийг хөлөөрөө тоглолтод оруулж болно.
  2. Торгуулийн цохилт гүйцэтгэхдээ хууралт хийж болно.
  3. Шар хуудас авбал талбайгаас таван минут гаргана.
  4. Сэлгээний тоо хязгааргүй
  5. Тоглолтын цэвэр цаг нэг үед 30 минут байхаар туршилтын дүрэмд заасан ажээ.

Хөлбөмбөгийн тоглолтын явцад цэвэр цаг ойролцоогоор 60 хүрэхгүй минут байгааг тогтоосон тул цэвэр цагийг нэг үе 30 буюу хоёр үе 60 минут байхаар тогтсон юм байна. Гэвч энэ дүрмийг эрс эсэргүүцэж эхэлжээ.

Р.Гэгээ

 

 

SHARE