Роналдо “Манчестер Юнайтед”-ын фанатуудад хандлаа

Криштиано Роналдо Дос Сантос Авэйро 12 жилийн дараагаар Английн “Манчестер Юнайтед”-д буцан ирж, 2021/22 оны клубынхээ Улирлын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ.

Ийнхүү 37 настай португал довтлогч дөрөв дэх удаагаа “Улаан чөтгөрүүд”-ийн Улирлын шилдгээр тодорсон бөгөөд фанатууддаа ханджээ.

“Надад саналаа өгсөн фанат та бүхэндээ баярлалаа. Английн Премьер лиг болон “Олд Траффорд”-д буцаж ирсэн даруйдаа Сэр Мэтт Басбигийн нэрэмжит шагналыг гардаж буйгаараа их бахархаж байна.

Энэ хэцүү улирлын турш биднийг орхилгүй дэмжсэн бүх фанатуудын шагнал юм шүү. Үргэлж бидний талд байж, биднийг эр хүн болоход тусалж дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа. “Юнайтед” зөв замдаа эргэн гарсан. Мөн та бүхэнд үргэлж итгэж болно гэдгийг бид мэднэ” хэмээн Роналдо мэдэгджээ.

Криштиано Роналдо өнгөрсөн улиралд “Манчестер Юнайтед”-ын төлөө 38 тоглолтод гарахдаа 24 гоол оруулсан юм. Харин Улирлын шилдэг тоглогчийн шагналыг дөрөв дэх хүртсэнээр Давид Де Хеатай эн зэрэгцэж байна.

Р.Гэгээ

SHARE