Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 00:00-ээс Уэльсийн “Кардифф Сити” стадионд талбайн эзэн улсын шигшээ баг Украинтай ДАШТ-ий эрхийн төлөө тоглох болно. Хэн хожсон нь Катарыг зорих эрхээ авах юм. Тэгвэл Уэльсийн багийн ахлагч Гарет Бэйлээс нэгэн сэтгүүлч “Хэрвээ та нар хожоод ДАШТ-ий эрхээ авбал украинчуудаас уучлалт гуйх уу?” гэж асуужээ.
“Үгүй ээ, хичнээн аймшигтай муухай мэт сонстож болох ч гэлээ бид украинчуудаас уучлалт гуйхгүй. Энэ чинь хөлбөмбөг, энэ чинь тэмцээн. Бид ДАШТ-ий эрхээ авмаар байна.
Дэлхий даяараа Украины өмнөөс шаналж байгаа. Спорт бүгдийг нэгтгэдэг увдистай. Украины шигшээ хожоод ДАШТ-ий эрхээ авбал ямар чухал вэ гэдгийг ч бид мэдэж байна. Гэхдээ бид бас ДАШТ-д оролцмоор байна шүү дээ.
Тэдэнд муу санасандаа биш, өөрийн фанатууд, эх орныхоо төлөө бид хожих ёстой. Бид Украины өмнөөс шаналж, гашуудаж байгаа. Гэхдээ энэ ням гаригийн тоглолт бол үүнтэй ямар ч хамаагүй. Бид хожихыг л хүснэ. ДАШТ-ий эрх авна гэдэг бол маш чухал тоглолт. Уэльсийн шигшээ түүхэндээ ганц л удаа ДАШТ-д оролцож үзсэн. Дахиад оролцмоор байна” хэмээн Бэйл өгүүлжээ.
Р.Гэгээ