Пеле Путинд захидал бичжээ

Хөлбөмбөгийн хаан хэмээн нэрлэгддэг Дэлхийн гурван удаагийн аварга ганц хөлбөмбөгч Пеле буюу Эдсон Арантес ду Насименту ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Украины асуудлаар хандан захидал бичжээ.

“Энэ зөрчилдөөнийг зогсоогооч гэж таниас хүсэх байна. Хүчирхийллийг зөвтгөх юм юу ч байхгүй. Энэ зөрчилдөөн зовлон, айдас, аймшиг, шаналлаас өөр юу ч авчрахгүй.

Би найман арванд амьдарч яваа хүн. Энэ хугацаанд ард түмний аюулгүй байдлын төлөө гэсэн уриалгатай ч үзэн ядалтаар дүүрсэн удирдагчдын үг, дайн дажин олныг үзлээ. Бид одоо өнгөрсөн рүү буцалгүй хөгжин дэвжих ёстой.

Сүүлд хоёулаа уулзахдаа нүүр дүүрэн инээмсэглэж, гараа удаан атгалцсан. Тэгэхэд би таниас ийм үзэл бодлын хол зөрүүтэй болчихно гэж бодсонгүй. Энэ зөрчилдөөнийг арилгах боломж таны гарт байна. 2017 онд та бид хоёр сүүлд уулзахад чанга атгасан таны тэр гарт бүх эрх байна” хэмээн Пеле захидалдаа дурджээ.

Р.Гэгээ

SHARE