Мона Лиза руу бялуу шидсэн этгээдийг баривчлав

Францын Луврын музейд хадгалагдаж, олны хүртээл болдог Леонардо Да Винчигийн алдартай бүтээл Мона Лиза руу өчигдөр бялуу шидсэн 36 настай эрийг баривчилжээ. Тэрбээр уран зураачид Дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд хангалттай анхаарал хандуулахгүй байгаад эгдүүцсэндээ ийм үйлдэл хийсэн гэж тайлбарласан байна.

Харин Луврын музейн удирдлага болсон явдлын талаар тайлбар хийхээс татгалзжээ. Олон нийтийн сүлжээгээр Мона Лизаг хамгаалсан сум нэвтэрдэггүй шил бялуу болсныг харуулсан гэрэл зургууд тарсан ч болсон явдлын бичлэг огт байхгүй байгаа ажээ.

Болсон явдлыг нүдээр харсан твиттерийн Lukeee хаягтай хэрэглэгчийн бичсэнээр бол тэргэнцэр дээр сууж байсан ахимаг насны эмэгтэйн хувцастай нэгэн гэнэт үсрэн босч, Мона Лизаг хамгаалсан шилийг хагалахыг завдаад чадаагүй учир шилэнд бялуу нялжээ. Мөн баривчлагдан явтлаа ойр орчимдоо сарнай цэцэг шидэж байсан гэнэ.

“Дэлхий дахиныг хүмүүс сүйтгэж байна. Бүх уран зураачид одоо Дэлхийгээ хайрлах цаг болсон. Үүний төлөө л би энэ үйлдлийг хийсэн юм. Дэлхийгээ хайрлацгаая” хэмээн бялуу нялсан эр хэлсэн байна. Парисын Прокурорын газар хорлон сүйтгэхийг завдсан гэсэн үндэслэлээр түүнд хэрэг нээн, шалгаж эхэлжээ.

1956 онд нэгэн боливи эр Мона Лиза руу чулуу шидэж, зүүн тохой хэсгийг нь бага зэрэг сүйтгэсэн учир шиллэж хамгаалах болсон юм. Луврын музейд ойролцоогоор 100 мянга орчим бүтээл хадгалагддаг бөгөөд коронавирусийн халдвар дэгдэхийн өмнөх жил тус музейг 10 сая хүн үзэж сонирхсон байдаг.

Р.Гэгээ

SHARE