Клопп: Миний гарааш дахь “Феррари”-нууд

 

Английн Премьер лигийн сүүлчийн тойргийн өмнө “Саутхэмптон”-ы талбайд “Ливерпүүл” зочлохдоо зарим тоглогчдын ядралт, гэмтэл зэрэг асуудлын улмаас сэлгээний гэж хэлж болохоор бүрэлдэхүүн гаргасан. Гэвч тэр бүрэлдэхүүн нь өрсөлдөгчөө 1:2-оор хожсоноор сүүлчийн тойрог хүртэл аварга болох найдлагыг авч үлдэж чадав. Үүний дараагаар Клопп хөлбөмбөгчдөө “Феррари”-тай зүйрлэжээ.

“Үнэхээр гайхалтай юм аа. Залуусын маань хийсэн зүйл сэтгэл их хөдөлгөлөө. Тоглолтын дараа би тэдэндээ хэллээ. Нөхцөл байдлаас шалтгаалаад заримыг чинь байнга талбайд гаргаж чадахгүй байгаа минь гэмт хэрэг гэж хэлсэн.

Үнэхээр яалт ч үгүй л гэмт хэрэг. Такуми тоглож бараг чадахгүй байгаа. Маш сайн формтой байгаа Алекс Окслейд-Чемберлен ч мэдүүлэгт ч хааяа багтдаггүй. Харви мөн удаан хугацаанд тоглоогүй. Гэвч тэд олдсон боломжийг яаж ашиглаж байгааг нь харах үнэхээр гайхалтай.

Гараандаа есөн өөрчлөлт хийчихээд байхад ингэж тоглоно гэдэг жирийн юм биш. Өнгөрсөн бямба гаригт талбайд 120 минутыг өнгөрүүлсэн залуусаа өнөөдөр гаргасан бол илүү хүнд тоглолт болох байлаа. Би тоглолтод сэтгэл дүүрэн байна. Сэтгэл ч хөдөлчихлөө. Энэ залуу бол миний гарааш дахь “Феррари”-нууд” гэж Клопп өгүүлжээ.

Р.Гэгээ

 

SHARE