Клопп: Үргэлжлүүлээд тоглож чадна, гэхдээ бага зэрэг өвдөж байна гэж Салах хэлсэн

 

Английн цомын финалд “Ливерпүүл”-“Челси” тулж, гоолгүй тэнцээд пеналтиар Юрген Клоппын баг ялагчаар тодорч, энэ улирлын хоёр дахь цомоо өргөсөн.

Гэхдээ “Улаанууд”-ын хоёр гол тоглогч гэмтсэн нь тааруу мэдээ байлаа. Мохамед Салах, Виржил Ван Дэйк нарын гэмтлийн тухай Юрген Клопп тоглолтын дараагаар ярьжээ.

“Вирж /Ван Дэйк/-ийг болвол Мо /Салах/-гийн гэмтэл илүү хүнд. Вирж тоглолтын турш зовиур мэдэрсэн гэдгээ хэлсэн. Харин Мо-гийн хувьд бол сэлгээ хийх ёстой гэж шийдсэн юм. “Би үргэлжлүүлэн тоглож чадна. Гэхдээ бага зэрэг өвдөж байна” гэж Салах хэлсэн юм. Тиймээс би суулгасан. Манай багт сэлгээгээр гараад тоглочихоор өөр хөлбөмбөгчид байгаа болохоор сэрэмжилсэн нь зөв. Мо-гийн гэмтэл хүнд биш гэж найдья” хэмээн Клопп өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE