Дипломатчдыг Шанхайгаас явахыг уриалав

Төрийн департамент Шанхай дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын үндсэн ажилд ажилладаггүй дипломатчдыг COVID-19-ийн халдварын тархалт өндөр байгаа тул хотоос явахыг уриалжээ. “2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн департаментаас COVID-19-ийн халдварын тохиолдол эрс нэмэгдлээ. Тиймээс холбогдох хязгаарлалтын нөлөөллийн улмаас Шанхай дахь Ерөнхий консулын газрын консулын дүүргээс зайлшгүй шаардлагатай төрийн албан хаагчид болон гэр бүлийн бүх гишүүдийг гаргах тушаал гаргасан” гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Тус агентлаг мөн жуулчдыг Хятадад хийх аялалаа дахин сайн бодож эцсийн шийдвэрээ гаргаарай гэж сануулсан байна. Өмнө нь Хятадын Батлан хамгаалах яам 2000 орчим цэргийн эмч нарыг цар тахлын дэгдэлтийг хянуулахаар Шанхай руу илгээсэн юм. Харин гуравдугаар сарын 28-наас эхлэн хотын удирдлагууд COVID-19-ийн шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хотын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн тодорхой бүс нутагт хөл хорио тогтоосон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE