Европын холбоо Казахстаны төрийн шинэчлэлийн явцыг дэмжив

Европын холбоо Казахстанд явуулж буй улс төрийн шинэчлэлийн явцыг дэмжиж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байна. Энэ тухай Нур-Султан хотод хүрэлцэн ирсэн Европын парламентын (ЕП) Төв Ази, Монгол Улстай хамтран ажиллах төлөөлөгчдийн дарга, парламентын Тээвэр, аялал жуулчлалын хорооны дэд дарга Андрис Америкс нар мэдэгдэв. Хоёр жил хагасын өмнө би Казахстанд айлчилснаас хойш их зүйл өөрчлөгдсөн. Казахстан, Европын холбоо хоёр ойр дотно түнш хэвээр байна. Бид тус улсад өрнөж буй улс төрийн шинэчлэлийн явцыг дэмжиж, түүний хэрэгжилтийг практикт сайн хянаж байна гэж тус улсын ГХЯ-ны хэвлэлийн алба түүний хэлснийг эш татав.

Европын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан улс-Европын холбоо парламентын хамтын ажиллагааны хорооны 19 дүгээр хуралдаанд оролцохоор Нур-Султан хотод хүрэлцэн ирсэн байна. Европын парламентын төлөөлөгчдийн Казахстанд цагаа олсон айлчлал нь Казахстан, Европын холбооны улс төр, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөсөн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд харилцан ажиллах шинэ ирээдүйтэй салбаруудыг хайхад нэмэлт түлхэц өгнө гэж хэлэлцээрийн талаар Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE