Нью-Йоркийн метронд аллага үйлдсэн этгээдийг зааж өгвөл 50 мянган ам.долларын урамшуулал олгоно

АНУ-ын Нью-Йорк хотын метронд өчигдөр гэмт этгээд гал нээж, 24 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан.

Тэгвэл Нью-Йорк хотын Цагдаагийн газар тус хэргийг үйлдсэн байж болох алуурчныг тодруулж, эрэн сурвалжилж эхэлсэн байна.

“Сэжигтэн нь саарал өнгийн малгайтай цамцтай, улбар шар өнгийн жилеттэй хар арьстай эрэгтэй хүн” гэж Цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ.

Харин Fox5 New York энэхүү мэдээллийг илүү дэлгэрүүлж, гэмт этгээд нь 62 настай Фрэнк Жэймс хэмээх эр байж магадгүй хэмээн мэдээллээ. Алуурчны байгаа газрыг зааж өгсөн хүнд 50 мянган ам.доллар урамшуулалд өгөх тухай албан ёсоор зарлаад байна.

Хэргийн газраас 9 мм-ийн Glock буу, хоёр утаат бөмбөг мөн савтай бензин болон түрээслэж авсан фургон автомашины түлхүүр олдсон нь гэмт этгээдийн үлдээсэн зүйлс гэнэ.

Өчигдөр орон нутгийн цагаар өглөөгүүр Нью-Йоркийн Брүклин дүүрэг дэх метроны 36th Street зогсоол дээр үл мэдэгдэх этгээд зорчигчид руу гал нээсэн юм. Буун дуу гармагц эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс унасан нэгэн дээрээ гишгэлэн хэргийн газраас хурдхан холдохыг хичээсэн байна. Одоогоор гэмт этгээдийн гарт амь үрэгдэгсдийн тоо 24-д хүрчээ. Мөн таван хүний биеийн байдал маш хүнд байна.

Р.Гэгээ

SHARE