Блокчэйн технологид суурилсан HR-tech & Fintech болох “BEEVER” олон улсын систем Монголд удахгүй нэвтэрнэ

Сингапур улсын AID (Asia Impact Development Pte. Ltd.) бизнесийн группийн гишүүн болж  Индонез улсад финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “PT Beever System Indonesia” охин компанийн “beever” санхүүгийн хэрэгслийн үйлчилгээг Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх төслийг эхлүүлж байна. “beever” цалингийн урьдчилгааны финтек үйлчилгээг Монгол улсын зах зээлд нэвтрүүлж өргөжүүлэн байгууллага, ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг цахимжуулах HR-tech буюу хөдөлмөрийн гэрээ, цаг бүртгэл, цалин олголт, амралт чөлөөний хүсэлт, НДШ ХХОАТ-ын тооцоолол суутгалын үйл ажиллагааг хялбарчлах блокчэйн технологид суурилсан smart-contract системийг хѳгжүүлж нэвтрүүлэх төслийг санхүүжүүлэх зорилгоор тус бизнесээр баталгаажсан “beever” койн(BEEV)-ыг олон нийтэд санал болгохоор болжээ.

AID (Asia Impact Development Pte. Ltd.) нь 2016 онд Сингапур улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 оноос Индонез улсад “PT Beever System Indonesia” охин компаниараа “beever” санхүүгийн платформыг хөгжүүлж, тус үйлчилгээнд 2020 онд Salim Group-ийн 600,000 ажилтныг, 2021 онд Job2Go-ийн 200,000 ажилтныг, PT KBP консорциумын 52 компанийн 200,000 ажилтныг нэгтгэж 2021 оны 11 сард 1 сая дахь хэрэглэгчээ бүртгэжээ. “beever” цалингийн урьдчилгааны финтек үйлчилгээг ашигладаг компанид хийсэн судалгаагаар ажилтнуудын 73% нь ажилдаа илүү урам зоригтойгоор ирж, ажилтнуудын ажлаас гаралт 41%-аар буурсан үр дүн гарчээ. AID компанийг үүсгэн байгуулсан  Сугамото Хитоши нь “Deutsche Bank Group”-ийн хөрөнгийн менежментийн салбар хариуцсан захирлаар ажиллаж, “Goldman Sachs” банкны Япон дахь хамгийн амжилттай банкируудын нэгээр шалгарч байсан олон улсын арвин туршлагатай банкир юм. 2020 оны 3 сард Индонез улсад хамгийн өргөн ашиглагддаг eMoney цахим мөнгөний платформтой технологийн холболт хийснээр “Beever” үйлчилгээг тус улсын хэмжээнд санхүүгийн хэрэгсэл болгох гараагаа эхэлсэн. AID компани нь төлбөр тооцоо, даатгалын үйлчилгээ, олон улсын хөрөнгийн зах зээлд шууд оролцох зэрэг боломжуудтай цахим санхүүгийн экосистемийг (Digital Financial Aggregator) бүрдүүлэн эдгээр үйлчилгээг цаашид зүүн өмнөд болон төв Азийн орнуудад дэлгэрүүлэхээр ажиллаж байна.

Бийвэр мета ХХК-ийн удирдлагын баг нь Япон болон Азийн орнуудад мэдээллийн технологи, финтек, дата сайнс, хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын банк зэрэг олон салбарт ажилласан арвин туршлагатай хүмүүсээс бүрдсэн. Азийн орнуудын соёл, зах зээлийг маш сайн мэддэг нь давуу тал болно.

Бийвэр мета ХХК-ийн “beever” платформ, гар утасны апп нь байгууллага ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг хялбарчилж, зардлыг хэмнэн, итгэлцлийг нэмэгдүүлж, цалин олгох, хүлээн авах, төлбөр төлөх, орлого хүлээн авах хамгийн хялбар санхүүгийн хэрэгсэл болоод зогсохгүй хэрэглэгчдэдээ Metaverse ертөнц руу нэвтрэх гарцыг нээх шинэ үйлчилгээг хөгжүүлнэ.

 

https://beever.mn/

Бийвэр мета ХХК

SHARE