Катрин Зета-Джонс гайхамшигтай дуучин гэдгээ дахин нотолжээ

 

Б.Хишигбат

Холливудын домогт хос Катрин Зета-Жонс, Майкл Дуглас нар Нью-Йоркийн “Карнеги Холл” танхимд болсон “Grammy”-гийн шагналт АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Жимми Вэббийн уран бүтээлийн тайлан тоглолтод уригдан очжээ. Катрин Зета-Жонс зөвхөн уригдаад зогсолгүй тайзан дээр гарч Жимми Вэббийн зохиосон “Didn’t We” хит дууг чадварлагаар дуулан үзэгчдийг бишрүүлжээ.

Тэрээр жүжигчин болоогүйсэн бол дуучны карьерыг сонгох байсан аж. Катрин Зета-Жонс 23 насандаа “Спартак” мюзиклийн нэгэн дүрд дуулсан төдийгүй хэд хэдэн бие даасан сингл бичүүлж байсан гэнэ.  Тэрээр мөн “Чикаго” мюзиклийн Велма Келлигийн дүрийг гайхамшигтайгаар бүтээн тус киноны “All that jazz” гол дууг дуулан алдаршиж явсан нь бий.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE