Попын хаан Майкл Жексоны охин моодны болон киноны ертөнцөд хөл тавьжээ

 

 

Б.Хишигбат

Попын хаан Майкл Жексоны 19 настай охин Парис моодны “Calvin Klein” брэндтэй гэрээ байгуулснаар алдарт брэндийн шинэ нүүр царай болж байгаа аж. Гэрээний мөнгөн дүнг нууцалсан ч долоон оронтой тоотой бөгөөд дор хаяж нэг сая ам.доллар хүрсэн гэнэ. Үүнээс өмнөхөн Парис Жексон “Vogue” сэтгүүлийн хавтсанд зориулж зургаа авахуулсан төдийгүй Шарлиз Терон, Аманда Сейфрид зэрэг Холливудын оддын хамт кинонд тоглохоор болжээ. Киноны нэрийг одоогоор мөн л нууцалж байгаа аж.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE