Шакил О`Нил: Пиппен өөрийгөө Жорданаас илүү гэвэл би цохиод унагаана

NBA-гийн домогт төвийн тоглогч, эдүгээ TNT-гийн хөтлөгчөөр ажиллаж буй Шакил О`Нил сүүлийн үед Скотти Пиппений яриад байгаа зүйлийн талаар бодлоо хэлжээ.

Скотти Пиппен цагтаа нэг багт олон жилийн турш тоглож, олон удаа аваргын алдарт хүрсэн “Чикаго Буллз”-ынхаа гол од Майкл Жорданаас өөрийгөө илүү тоглогч байсан гэж хэлсэн юм.

“Тэр арай тэгж хэлээгүй байх аа. Ер нь амнаасаа хэзээ ч ийм үгс унагаагүй байлгүй. Хэрвээ миний өмнө тэр ингэж хэлэх юм бол би шууд элэгдээд унагаана. Тийм ээ, яг тэгнэ. Дахиж тийм үг хэлэхээргүй болгоод өгнө. Нэг багт хоёр толгой байвал үргэлж ийм асуудал үүсдэг юм даа” гэж Шакил өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE