Эрдэмтэд нэмэлт тун зайлшгүй шаардлагатайг зөвлөв

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр УОК-ын  дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын багийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Эрдэмтдийн зөвлөл коронавируст халдварын ирэх сарын төлөв байдал, урьдчилсан таамаг, анхны хувилбарыг танилцуулав.

Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8  сарын  хугацаанд  дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт 3 дугаар тун зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна.

Коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байгаа нь вакцинжуулалтад хамрагдсаны  үр  нөлөө  гэж  үзэж  байна.  Тиймээс  аль болох  түргэн хугацаанд  халдварыг бууруулахыг зорьж байгаа учир иргэдийг вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байгаа юм. Мөн тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд  хамрагдахгүй  гурван сар болсон  тохиолдолд огт вакцин  хийлгээгүйтэй адил  гэж үзэж байна.

Түүнчлэн эрдэмтдийн баг хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, эрчимжүүлэх  шаардлагатай  байгааг  онцолсон  бөгөөд эдгээр санал, зөвлөмжөө УОК-т  танилцуулах юм.

SHARE