The Best шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2021 оны шилдэг хөлбөмбөгчийн The Best шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. 2022 оны 1 дүгээр сарын 17-нд The Best шагналыг гардуулах юм. Нэр дэвшигчдийг толилуулъя.

Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчид нэр дэвшигчид:

Карим Бензема /“Реал Мадрид”, Франц/, Кевин Де Брюйн /“Манчестер Сити”, Бельги/, Криштиано Роналдо /“Манчестер Юнайтед”, Португал/, Эрлинг Холанд /”Боруссиа Дортмунд”, Норвег/, Жоржиньо /”Челси”, Итали/, Нголо Канте /”Челси”, Франц/, Роберт Левандовски /”Байерн Мюнхен”, Польш/, Килиан Мбаппэ /”Парис Сэн-Жэрмэйн”, Франц/, Лионель Месси /”Парис Сэн-Жэрмэйн”, Аргентин/, Неймар /”Парис Сэн-Жэрмэйн”, Бразил/, Мохамед Салах /”Ливерпүүл”, Египет/.

Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчид нэр дэвшигчид:

Стина Блакстениус /”Хеккен”, Швед/, Айтана Бонмати /”Барселона, Испани/, Люси Бронз /”Манчестер Сити”, Англи/, Магдалена Эрикссон /”Челси”, Швед/, Кэролайн Грэм Хансен /”Барселона”, Норвег), Пернилле Хардер /”Челси”, Дани/, Женнифер Эрмосо /”Барселона”, Испани/, Жи Сү Юн /”Челси”, Өмнөд Солонгос/, Сэм Кэрр /”Челси, Австрали/, Вивиан Мидема /”Арсенал”, Нидерланд/, Алексиа Путеллас /”Барселона», Испани/, Кристин Синклер /”Портленд Торнс», Канад/, Эллен Уайт /”Манчестер Сити”, Англи/.

Эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчид:

Антонио Конте /”Тоттенхэм”/, Ханс-Дитер Флик /Германы шигшээ/, Пеп Гвардиола /”Манчестер Сити”/, Роберто Манчини /Италийн шигшээ/, Лионель Скалони /Аргентины шигшээ/, Диего Симеоне /”Атлетико Мадрид/, Томас Тухель /”Челси”/.

Эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчид:

Луис Кортес /”Барселона/”, Петер Герхардссон /Шведийн шигшээ/, Эмма Хейс /”Челси”/, Беверли Пристман /Английн шигшээ/, Сарина Вигман /Нидерландын шигшээ/.

Шилдэг хаалгачид нэр дэвшигчид:

Алиссон Беккер /”Ливерпүүл”, Бразил), Жанлуижи Доннарумма /”Милан”/”Пари Сэн-Жэрмэйн», Итали/, Эдуар Менди /”Челси”, Сенегал/, Мануэль Нойер /”Байерн Мюнхен”, Герман), Каспер Шмейхель /”Лестер Сити”, Дани/

Р.Гэгээ

 

 

 

SHARE