Израилд 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ

ЙЕРУСАЛИМ. /The Times of Israel/. Израилд даваа гаргаас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцинд хамруулж эхэлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллага мэдээлжээ.

Эрүүл мэндийн яамны зөвлөх хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу хүүхдүүдэд вакцины хоёр тунг гурван долоо хоногийн зайтай тарина.

Ням гарагт Ерөнхий сайд Нафтали Беннетт хүүхдүүд халдвар авах тохиолдол нэмэгдэж буйг анхааруулаад, 12 дугаар сарын эцэс гэхэд 5-11 насны нэг сая гаруй хүүхдийн 50 хувийг вакцинжуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгджээ.

Мөн зөвлөх хороо 12-15 насны хүүхдүүдэд хоёр дахь тунг хийлгэснээс таван сарын дараа нэмэлт тунг тарих шийдвэрийг гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар Израилд 6.27 сая орчим хүн буюу хүн амын 66.7 хувь нь вакцины эхний тунд, 5.76 сая хүн хоёр тунд, 4.05 сая орчим хүн гурван тунд хамрагджээ.

SHARE