Вангагийн зөгнөсөн дэлхийн 270 жилийн ирээдүй

 

Нострадамусын дараах Болгарын Ванга нь дэлхий дээрх хамгийн алдартай зөнч юм. Дундаж зууны ээдэрсэн, нарийн зөв биш шүлгүүдтэй зөнчөөс ялгаатай нь Вангагийн зөгнөлүүд илүү бодитой нь батлагдсаар байгаа. Түүний дэлхийн ирээдүйн 2018-2288 он хүртэлх 270 жилийг хэрхэн харсныг толилуулъя.

2018 он. Шинэ Хятад улс дэлхийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж буй орнууд мөлжигчдөөсөө хариугаа авна.

2023 он. Дэлхийн тойрог замд бага зэргийн өөрчлөлт орно.

2025 он. Европ тив маш жижиг газарт оршин тогтноно.

2028 он. Эрчим хүчний шинэ эх сурвалж бий болно /халуун цөмийн реактороос/. Сугар гариг руу сансрын хөлөг хөөргөнө.

2033 он. Туйлын мөс хайлж эхэлнэ. Далай тэнгисүүдийн түвшин дээд цэгтээ хүрнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалын шашинтнууд удирдана.

2046 он. Ямар ч эрхтэнийг эсийн хувилах аргаар гарган авна.

2066 он. Лалын шашинтнуудын Ром руу халдах үеэр АНУ шинэ төрлийн зэвсэг ашиглана. Цаг агаар ихээхэн сэрүүснэ.

2076 он. Ямар ч анги давхаргагүй нийгэм /коммунизм/ бий болно.

2084 он. Байгаль орчин дахин сэргэнэ.

2088 он. Хоромхон зуур хүнийг хөгшрүүлдэг шинэ төрлийн өвчин тархана.

2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.

2111 он. Хүмүүс амьд робот болно.

2123 он. Жижиг улсуудын хооронд дайн дэгдэнэ. Үүнд томоохон гүрнүүд хөндлөнгөөс оролцохгүй.

2125 он. Унгар улс сансраас дохио хүлээн авна.

2130 он. Усан доор суурин байгуулна.

2164 он. Амьтад хагас хүн болно.

2167 он. Шинэ шашин үүсэн бий болно.

2170 он. Томоохон цар хүрээг хамарсан ган болно.

2183 он. Ангараг гарагийн суурин газар цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрэн болж, дэлхийгээс тусгаар тогтнохыг шаардана.

2187 он. Галт уулын хоёр том оргилолт зогсоно.

2195 он. Тэнгисийн суурин газар бүрэн хөгжиж, эрчим хүч, хоол хүнсээр элбэг дэлбэг орчин бүрдэнэ.

2196 он. Ази, европчууд хоорондоо бүрэн нэгдэнэ.

2201 он. Нарны халуун дулаан ялгаруулалт багасч, агаарын температур багасна.

2221 он. Харь гаригийнханы амьдралыг хайна. Хүн төрөлхтөн зарим нэг бэрхшээлтэй тулгарна.

2256 он. Гээгдсэн сансрын хөлөг дэлхийн аймшигт өвчин авчирна.

2262 он. Тойрог замын гаригуудад өөрчлөлт орно. Сүүлт одууд Ангараг гарагт аюул учруулна.

2271 он. Физикийн хуулиуд өөрчлөгдөнө.

2273 он. Шар, цагаан, хар арьстнууд хоорондоо нэгдэн уусч, шинэ төрлийн арьсны өнгө гарч ирнэ.

2288 он. Цаг хугацаа руу буцах төхөөрөмж бүтээнэ. Харийнхантай шинэ харилцаа тогтооно гэжээ.

Ер нь Вангагийн зөгнөсөн олон зөгнөлүүд амьдрал дээр хэрэгжсэн юм. Тухайлбал ЗХУ-ын задрал, Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт, 1996 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дахь Борис Ельцины ялалт, есдүгээр сарын 11-ний халдлага гэх зэрэг олон жагсаалт хөвөрнө.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE