Сульшер халагдах эсэх тухай асуултад ямар хариулт өгөв?

Английн Премьер лигийн есдүгээр тойрогт “Манчестер Юнайтед” талбайдаа “Ливерпүүл”-д 0:5-аар бут ниргүүллээ.

Улирал эхэлснээс хойш “Манчестер Юнайтед”-ын тоглолт сайнгүй, хөлбөмбөгчдийн ойлголцол зохих хэмжээнд хүрээгүй байгаа нь илт анзаарагдаж буй юм.

Премьер лигийн өмнөх тойрогт “Лестер”-т 4:2-оор хожигдсон бол энэ удаад “Ливерпүүл”-д мөн олон гоол алдан хожигдсон нь дасгалжуулагч Оле Гуннар Сульшерийг халах эсэх тухай яриа өрнөхөд хүргэж байна. Тиймээс ч тоглолтын дараагаар сэтгүүлч энэ сэдвийг хөндөж, норвег мэргэжилтнээс бодлыг нь сонсчээ.

“Бид арай л дэндүү тоглолоо. Бид хамтдаа арай л хэтэрхий байлаа. Тиймээс бууж өгөхөд их ойрхон болчихлоо.

Клубын удирдлага намайг дэмжиж байгаа юу гэж үү? Одоогоор энэ талаар юу ч сонсоогүй байна. Одоо миний мэдэж буй зүйл бол маргааш ажлаа хийх ёстой гэдгээ л мэдэж байна. Мэдээж, бид бүгдээрээ өнөөдрийн энэ хожигдолд сэтгэлээр их уналаа. Би хувьдаа дасгалжуулагчийн замналдаа ийм хар өдөртэй тулгарч байсангүй. Энэ хожигдолд ганцхан би буруутай” хэмээн Сульшер өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE