Суарес: Неймар зөвхөн хүндэлдэг хүнийхээ л шүүмжлэлийг сонсдог

Катарт болох ДАШТ-ий дараагаар шигшээ багтаа дахин тоглох эсэхээ сайн мэдэхгүй байгаа тухайгаа Неймар саяхны нэгэн ярилцлагадаа дурьдсан. Тэгвэл цагтаа “Барселона”-д хамтдаа тоглож явсан Уругвайн шигшээ болон Испанийн “Атлетико Мадрид”-ын довтлогч Луис Суарес түүний энэ үгийн талаар бодлоо хэлжээ.

“Неймартай энэ талаар ярих боломж надад гарсангүй. Хамтдаа “Барселона”-д тоглож байхдаа бол байнга уулзаж, ярилцдаг байлаа. Харин өөр багт очсноосоо хойш уулзаж ярилцах маань улам цөөрсөөр л байгаа.

Миний бодлоор бол Неймартай хатуу ширүүн харилцах хэрэггүй хүн. Түүнд юу нь зөв, юу нь бурууг ойлгуулж хэлж өгдөг найз хэрэгтэй юм шиг санагддаг. Неймар зөвхөн өөрийн итгэдэг, хүндэлдэг хүнийхээ л үгийг сонсож, шүүмжлэлийг нь хүлээн авдаг юм.

Тэр хөндлөнгийн хүмүүсийн дарамт дор байх дургүй. Огт хамаагүй хүмүүс өөрийг нь шүүмжлээд байхад эгдүүцдэг. Тиймээс л шигшээдээ дахин тоглох эсэхдээ эргэлзсэн байх. Неймар энэ дарамтыг давж чадах эсэхээс л шигшээдээ үргэлжлүүлэн тоглох эсэх нь шалтгаалах болов уу” хэмээн Суарес өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE