Патрис Эвра 13 настайдаа багшдаа доромжлуулснаа дэлгэн ярьжээ

Францын шигшээ болон Английн “Манчестер Юнайтед” мөн Италийн “Ювентус”-т тоглож явсан Патрис Эвра намтар номоо олны хүртээл болгохоор зэхжээ. Тэрбээр номынхоо нээлтийг хийхээс өмнө өсвөр насандаа тохиолдсон нэгэн явдлын тухай ярьсан байна.

Түүний өгүүлснээр бол 13 настайдаа багшийндаа гурав хонох шаардлага гарсан байна. Тэр гурав хоногт багш нь бэлгийн дарамт үзүүлжээ. Эхний шөнө Эвраг унтаж байна гэж бодоод биеийг нь илж таалсан бол дараагийн шөнө хувцсыг тайчих гэж араас нь хөөцөлджээ. Харин гурав дахь шөнө унтаж байхад нь бэлгээ эрхтнээ аманд нь хийсэн аж.

Энэ явдлын дараагаар Эвра багшийндаа дахиж очоогүй ч гэр бүлийнхэндээ болсон явдлыг хэлэлгүй өнгөрчээ. Олон жилийн дараагаар өнөөх багшийн талаар хүмүүс гомдол гаргахад ч Эвра болсон явдлын талаар огт ярилгүй өнгөрсөн байна.

“Миний эргэн санах дургүй хэцүү явдал энэ. Гэрийнхэндээ хэлж болох байсан ч гэлээ өрөвдөлтэй дорой амьтан шиг харагдахыг хүсээгүй юм. Миний хувьд их адармаатай хэцүү үе тэр л байсан. Ээж маань миний амнаас тийм үгс сонсохыг хүсэхгүй байсан нь лав. Хожим ээждээ болсон явдлын талаар хэлэхэд “Энэ тухай номондоо битгий бичээрэй. Энэ чинь дэндүү хувийн юм” гэсэн. Гэхдээ би ээжийнхээ үгэнд оролгүй, номондоо бичсэн. Учир нь би зөвхөн өөрийнхөө тухай биш бусад хүүхдүүдийг бодож, бусдад ийм юм болдог, байдаг гэдгийг дуулгахыг хүссэн юм” хэмээн эдүгээ 40 настай Патрис Эвра өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE