Мбаппе хувийн хэвлэлийн үйлдвэр байгуулж, намтар номоо гаргахаар болжээ

Францын шигшээ болон “Парис Сэн-Жэрмэйн”-ий довтлогч Килиан Мбаппе намтар номоо гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ залуу хүний хувьд комикс хэлбэрээр номоо гаргахаар шийдсэн юм байна. Ингээд ном бүтээх хэвлэлийн газар хайсан ч сэтгэлд нийцсэн газар олдоогүй тул хувийн хэвлэлийн үйлдвэр байгуулжээ.

Түүний намтар номын нэр нь Je m’appelle Kylian буюу Миний нэр Килиан. Номоо арваннэгдүгээр сарын 12-нд борлуулалтад гаргахаар зэхсэн байна. Эхний ээлжинд 300 мянган хувь үйлдвэрлэх тус номыг түрүүн өгүүлсэнчлэн өөрийнх нь шинээр байгуулсан хэвлэлийн үйлдвэр KM хэвлэх юм.

Хөлбөмбөгчийн төлөөлөгчийн өгүүлж буйгаар бол бага насанд нь тулгарсан бэрхшээл, саад тотгорын талаар тус номд хүүрнэжээ.

Р.Гэгээ

SHARE