“Петровис”, “М-Ойл”, “Шунхлай” компаниудын шатахуун нийлүүлэх гэрээг “Оюутолгой” хоёр жилээр сунгана

“Оюутолгой” компанийн зүгээс нэр бүхий шатахуун импортлогч компаниудтай хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал, тус компани нь “Петровис”, “М-Ойл”, “Шунхлай”  компаниудын Шатахуун нийлүүлэх гэрээг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр жилээр сунгахаар шийдвэрлэсэн байна. Уг гэрээ нь жилд дунджаар 160 орчим сая ам.долларын өртөгтэй юм байна.
“Оюутолгой” нь Монголд хэрэгжиж буй хамгийн том төсөл бөгөөд дотоодын компаниуд энэ төсөлд бараа, материал нийлүүлж, хамтран ажиллахын тулд ихээхэн хүч зардаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

SHARE