Матерацци: Миний гишгэсэн газрыг үнсэх ёстой атал шүүмжлэлээр булсан

2006 оны ДАШТ-ий финалын тоглолт хөлбөмбөгийн түүхэнд мөнхөрч, хөлбөмбөгийн хорхойтнуудын тархинд хадагдсан үйл явдлаар дүүрэн. Зинедин Зидан тус тэмцээний дараагаар мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлнэ гэдгээ сарын өмнө мэдэгдчихсэн байлаа. Түүний ахласан Францын шигшээ финалд Италитай таарахад Марко Матераццигийн өдсөн үгэнд автаж мөргөснөөр улаан хуудас хүртэж, талбайд багийнхнаа арвууланг нь үлдээж, замналаа гунигтай өндөрлүүлсэн.

Тухайн финалд Марко Матерацци  тийнхүү Зиданыг “тоглолтоос гаргасан”-ы зэрэгцээ мөн гоол оруулж, Дэлхийн аварга болох замыг засч өгсөн гавъяатай. Гэлээ ч үүнийг үнэлээгүй талаар тэрбээр ярьжээ.

“Тэр явдлын тухай бишгүй ярьсан даа, өмсгөлөөс нь зуурсан чинь “Хэрвээ миний өмсгөл хэрэгтэй байгаа бол тоглолтын дараа аваарай” гэдэг юм. Тэгэхээр нь би “Чиний өмсгөлийг биш би эгчийг чинь авъя” гэчихсэн юм.

Тэр явдлын дараагаар би нэг юманд их бухимдсан. Францчууд шигшээ багаа арвууланг нь үлдээсэн Зиданыгаа дэмжээд байгаа. Тэгсэн миний үндэстэн, италичууд маань намайг шүүмжилцгээсэн. Уг нь миний гишгэсэн газрыг үнсэх ёстой шүү дээ. Би тэр тоглолтод маш чухал гоол оруулсан. Мөн өрсөлдөгч багийн гол тоглогчийг “гаргасан”. Гэвч надад талархахын оронд бөөн шүүмжлэлээр булсан” хэмээн Матерацци өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE