Неймарын гэрээний содон заалт

Бразил довтлогч Неймарын Францын “Парис Сэн-Жэрмэйн”-тэй байгуулсан гэрээнд олны мэдэхгүй содон сонирхолтой заалт байдгийг El Mundo мэдээллийн агентлаг олж дэлгэжээ.

Тэдний мэдээлснээр бол 29 настай хөлбөмбөгчийн Парисын клубтэй байгуулсан гэрээнд “Клубын тухай сөрөг тайлбар, мэдээлэл хийхгүй” мөн “Биеэ үлгэр жишээ авч явна” гэсэн заалтууд байдаг гэнэ. Үүнээс гадна мөн “Эелдэг найрсаг, боловсон соёлтой, фанатуудад нээлттэй элгэмсүү хандах” гэсэн заалт байдаг аж.

Неймар энэхүү заалтаа зөрчилгүй биелүүлж чадвал долоо хоногийн 490 мянган паундын цалин дээрээ сарын 461 947 паундын урамшуулал нэмж авдаг ажээ.

Р.Гэгээ

SHARE