“Арбидол”-ыг коронавирусын эмчилгээнээс хасаагүй

Коронавируст цар тахлын гол эмээр нэрлэгдэж, олдоц нь ховордож, үнэ нь талийж явсан эм бол “Арбидол”. Тэгвэл уг эмийг коронавируст цар тахлын эмчилгээнээс хассан гэх мэдээлэл сүүлийн хоёр хоногт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр хөвөрлөө. Тэгвэл энэ худлаа ажээ. ЭМЯ-ны ХМА-наас тайлбар өгөв. Түүнд “Бид өмнө нь “Ковид 19”-ийн эсрэг өвөрмөц эмчилгээнд “Арбидол”-ыг оруулж явсан. Энэ удаагийн эмчилгээ, оношилгооны түр заавраас “Арбидол” эмчилгээг засаад 1-рт, Томуу 2-рт, Томуу төст өвчин 3-рт Короновируст цар тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэхээр оруулсан. Нэг үгээр, эмчилгээнд ашиглах хүрээг нь тэлж өгсөн гэсэн үг” гэлээ.

SHARE