Путин: Боксоор хичээллэсэн чинь хамраа цөм цохиулчихсан …

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жүдо, самбо бөхөөр хичээллэж, шаггүй амжилт гаргаж байсан гэдэг. Самбо бөхөөр бол Санк-Петербург буюу тухайн үеийн нэршлээр Ленинградын хотын аварга болж байсан. Жүдо, самбогоор хичээллэж эхлэхээсээ өмнө боксын секцэнд явж үзсэн тухайгаа саяхан дурсчээ.

“Би эхлээд боксоор хичээллэж үзсэн юм. Гэвч гурав билүү дөрөв дэх бэлтгэл дээр хамрыг минь цөм цохичихсон. Гэхдээ би эмч дээр очоогүй. Хамартаа хуруугаараа хүрэхэд аймаар өвдөж байлаа. Аргагүй шүү дээ, хугарчихсан юм чинь. Үүнээс хойш л би бокс биш бөхөөр хичээллэе гэж шийдсэн юм” хэмээн Путин өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE